Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор хөлбөмбөгийг хөдөө орон нутагт хөгжүүлэх бодлогын хүрээнд 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний Цом-2015" тэмцээний шигшээ тоглолтууд амжилттай явагдаж өнөөдөр аваргаа тодрууллаа.
Хүрэл медалийн төлөө энэ жилийн "Үндэсний цом"-ын шигшээ тоглолтын нээлтийн тоглолтод учраа таарсан Дархан-Уул, Дорнод аймгууд өрсөлдөж 3:1 харьцаагаар Дорнод аймгийн шигшээ баг хүрэл медалийн эзэд боллоо.
Дорнод аймгийн шигшээ баг 2013 онд Үндэсний Цомын тэмцээний анхны ялагч болж байсан түүхтэй.
Аваргын алтан медалийн төлөө Увс, Сэлэнгэ аймгийн шигшээ багууд хүч үзэн 2:1 харьцаагаар Сэлэнгэ аймаг энэ жилийн аваргын алтан медаль, үндэсний цомын эзэд боллоо.
Д.Лхүмбэнгарав дасгалжуулагчтай Увс аймгийн шигшээ баг "Үндэсний Цом-2015" тэмцээний мөнгөн медалийн эзэд болж амжилтаа ахиуллаа.