Оюутны “Универсиад” наадамд өрсөлдөх сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Цэлмэг, Б.Дархантөгс, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, О.Очирбат, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат, Б.Тамжид, Б.Билэгт, А.Бямбадорж нар багтаж бэлтгэлдээ гарсан.
Дэлхийн оюутны "Универсиад" наадамд оролцох тамирчид хамтарсан бэлтгэлийг ОХУ-ын Эрхүү хотод хийж байгаа.
Залуучуудын шигшээ баг эхний тоглолтоо Эрхүү хотын II шигшээ багтай хийн 59-50 харьцаатай хожлоо.
Залуучуудын шигшээ баг өчигдөр Монголын багт хожигдож үзээгүй Политехникийн их сургуулийн багийг 78:65 харьцаатай хожиж бэлтгэлийн хүрээнд хоёр дараалан хожоод байна.
Тус сургууль Эрхүүгийн их сургуулиудын хамгийн том баг төдийгүй бүх Оросын Их сургуулийн шилдэг 16 багийн нэг юм.
Эрхүү хотод суралцаж буй монгол оюутнууд хүрэлцэн ирж залуусаа дэмжсэн байна.
Монголын шигшээ баг Эрхүүд бэлтгэлээ дуусгаад БНХАУ-г зорин хамтарсан бэлтгэл, АНУ-БНСУ-БНХАУ-ын багууд оролцох ОУ-ын тэмцээнд оролцсоны дараа Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордон, Олимп цогцолборт байрлан бэлтгэлээ хангаснаар дэлхийн "Универсиад" наадмыг зорино.