Монгол Улсын мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбарын хөгжлийг харуулах ICT EXPO 2015 тавдугаар сарын 21-нээс эхэлж тав хоногийн турш үргэлжлэн, өнөөдөр хаалтаа хийнэ.
Ес дэх удаагаа амжилттай зохион байгуулж буй уг үзэсгэлэн нээлтийн өдрөөсөө л олны хөлд дарагдаж, оролцогч компаниудын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, сонин содон үзүүлбэр, хөгжөөнт уралдаан, тэмцээнээр дүүрэн байлаа.
Мөн “Технологийн хэмнэл” сэдвээр болох, салбарын ололт амжилт, шинэчлэлд анхаарлаа хандуулж, улс орныхоо болоод салбартаа хувь нэмрээ оруулж буй судлаачид, бүтээгчид, сэтгэгчдийн хийсэн бүтээснийг дэлгэрүүлж буй TEDxUlaanbaatarSalon, хувийн бизнес эрхлэгчдийн хөгжүүлж, бэлтгэх зорилготой олон улсын нэр хүндтэй тэмцээн болох Startup Weekend, Монголын цахим спорт хөгжлийн холбоотой хамтран зохион байгуулж буй Цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээн гээд мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбарт хувь нэмрээ оруулах олон үйл явдал үзэсгэлэнгийн үеэр болсон.
Харин үзэсгэлэнгийн тав дахь өдөр буюу өнөөдөр уламжлал ёсоор оролцогч компаниудын танилцуулга болно.
Мөн таван өдрийн турш технологийн дэвшлээр аялуулсан үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаа 15.00 цагаас эхэлнэ.