Азийн оюутны спортын холбооны гүйцэтгэх хорооны гишүүдийн ээлжит хурал Улаанбаатар хотноо анх удаа боллоо.
Ази тивээс БНХАУ, АНЭУ, БНСУ, Хятадын Тайвань, Хонгконг, Сингапур, Монгол, Иран, Япон, Тайланд, Казахстан, Тажикстан, Малайз зэрэг 20 орчим орны 40 орчим төлөөлөгч оролцлоо.
Арабын орнуудын ОСХ-ны Ерөнхийлөгч, АНЭУ-ын иргэн, доктор Омар Ал-Хай, ОУОСХ болон Азийн ОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, олимпийн аварга, Японы иргэн Хисато Игараши, АОСХ-ны Аудитор, Олон улсын спортын ИДС-ийн холбооны Ерөнхийлөгч, Казакстаны Биеийн тамир, аялал жуулчлалын Академийн Ерөнхийлөгч Кайрат Закирьянов нарын зэрэг Ази тивийн олон орны нэр хүнд бүхий ИДС-ийн ректор, захирлууд, спортын нэрт зүтгэлтнүүд иржээ.
Монголын талаас 2016 онд Улаанбаатар хотноо МҮСБХ-ны Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн шинэ ордондоо тулгуурлан Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн VI дугаар тэмцээнийг зохион явуулах саналыг гаргасан.
2016 оны Оюутны ААШТ-ийг зохион байгуулах өрсөлдөөнд өмнөх тэмцээнүүдийг нутагтаа зохион байгуулсан туршлагатай, спортын барилга байгууламжийн хувьд өндөр хөгжсөн Тайвань улс өрсөлдлөө.
Хурлын төлөлөөгчдийн нэр дэвшигч улсуудын танилцуулга, илтгэл, Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонтой танилцав.
Нийт санал өгөх эрх бүхий найман гишүүдийн дунд санал хураалт явуулахад 5:3 харьцаатайгаар Монгол Улс ялалт байгууллаа.
Ийнхүү анх удаа Монгол Улс Азийн Оюутны Аварга шалгаруулах сагсан бөмбөгийн VI тэмцээнийг 2016 оны аравдугаар сард зохион байгуулах болсон баярт мэдээг нийт сагсан бөмбөг сонирхогч залуус, багш дасгалжуулагч, тамирчин та бүхэнд дуулгахад таатай байна.