Америкийн сансар судлалын төв НАСА “Curiosity” хөлгийн ирүүлсэн гэрэл зургийг олон нийтийн хүртээл болголоо.
“Mastcam” камераар авсан зургийг тавдугаар сарын 15-нд гүйцэтгэсэн бөгөөд хөлгийг өндөр дов дээр гаргаж авсан гэнэ. Хөлөг цаашид явж болох үр ашигтай замыг тодорхойлох үүднээс ийнхүү ойр хавийн зургийг нь авахуулсан аж.
Улаан нүдэн гаригийн олон үеийн геологийн холбоос бүхий бүст чулуу судалж эхлэх төлөвлөгөөг тус агентлагаас боловсруулсан байна. Өмнө нь гаргасан замаар дугуй гулгасны улмаас “Curiosity” явж чадаагүй юм. Харин энэхүү зургийн тусламжтай хөлөг явж болох газрыг судалж тодорхойлж болно хэмээн мэргэжилтнүүд найдаж байгаа бололтой.
“Curiosity” хөлгийг Улаан нүдэн гариг руу 2011 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр илгээсэн билээ. Харин 2012 оны наймдугаар сарын 6-нд тус гаригт буулт гүйцэтгэж судалгааны ажлаа эхлүүлсэн юм.