Уул уурхайн ямны байранд өнөөдөр “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал боллоо.
Уул уурхайн сайд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 16, 17-нд
- Эрдэнэт хот дахь “Бэрэн групп” ХХК-ийн харьяа “Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор”, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумдын нутагт орших “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийн Баянголын төмрийн хүдрийн уурхай,
- “Эрдэс групп” ХХК-ийн “Төмөртэйн гол” төмрийн хүдрийн уурхай,
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн харъяа Төмөртэйн хүдрийн уурхай болон тэдний хуурай болон нойтон баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
Сүүлийн жилүүдэд төмрийн хүдэр, баяжмалын үнэ дэлхийн болон өмнөд хөршийн зах зээл дээр унасан. Дээрх компаниудын экспортын орлого, санхүү ч хүнд байгаа аж. Цаашдаа төмрийн хүдрийн уурхайнууд нэгдсэн бодлогоор үнээ унагалгүй, борлуулалт хийх нь чухал. Үүний тулд Уул уурхайн яамнаас боловсруулж байгаа Эрдэс баялгийн биржийн төсөл чухал үүрэгтэй.
Энэ оны эхний 4 сарын байдлаар манай улс 0.8 сая тонн төмрийн хүдрийн баяжмал олборложээ.
Эрдэс баялгийн бирж байгуулах асуудлыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг ажиллаж байна гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.
Голлох ашигт малтмалуудын 2013-2014 оны дундаж үнэ болон өөрчлөлтийг доорх хүснэгтэд үзүүлэв.
Ашигт малтмалын нэрс |
Нэгж |
2013 оны дундаж үнэ |
2014 оны дундаж үнэ |
Өөрчлөлт |
Алт |
$/унци |
1411.03 |
1271.19 |
-9.91% |
Мөнгө |
$/унци |
23.82 |
19.07 |
-19.94% |
Зэс |
$/тн |
7325.8 |
6859.5 |
-6.37% |
Цайр |
$/тн |
1910.1 |
2161.05 |
+13.14% |
Хар тугалга |
$/тн |
2141.95 |
2095.44 |
-2.17% |
Цагаан тугалга |
$/тн |
22309.3 |
21909.93 |
-1.79% |
Молибдени |
$/тн |
22583.0 |
25202.97 |
+11.6% |
Гянтболд 99.9% |
$/тн |
57274.19 |
50971.02 |
-11.01% |
Төмрийн хүдэр 58% |
$/тн |
124.97 |
93.11 |
-25.49% |
Мэдээлэл бэлтгэсэн: АМГ, УУХ, НЭЗСТ-ийн мэргэжилтэн: Д.ЕСӨНТӨМӨР
Гэрэл зургийг Б.Бямба-Очир