Audi компани өчигдөр CES Asia үзэсгэлэнд цахилгаан хөдөлгүүртэй R8 машиныхаа шинэчилсэн загварыг танилцууллаа. Хурд хүч, үзэмж байдлаараа мундаг энэ машин одоо өөрийгөө жолооддог болжээ.
Audi R8 нь тус бүр нь 170 киловатт чадалтай, хос цахилгаан хөдөлгүүртэй болсон бөгөөд 456 морины хүчин чадлаар 3,9 секундэд 100 км/цаг хурдлах аж.
Машин дугуйнаасаа шалтгаалан дээд хурд нь 210 км/цагаас 250 км/цагийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд хоёр хүрэхгүй цаг цэнэглээд 450 километр зам туулах юм байна. Сайжруулсан полимер, карбон мяндас ашиглан бүтээсэн учир хөнгөн жинтэй, ослын үед илүү аюулгүй болжээ.
Хэдийгээр Женевийн авто үзэсгэлэнгээс хойш нэг их олон зүйл нь өөрчлөгдөөгүй ч, түрүүн дурдсанчлан Audi компанийн өөрсдийнх нь хөгжүүлсэн өөрийгөө жолоодох технологи нэвтэрч байгаагаараа онцлог юм.
Радар, хэт авиа болон лазер мэдрэгчүүд, камерын тусламжтай машин орчин тойрноо мэдэрч, өөрийгөө жолоодно. Энгийнээр тайлбарлах юм бол та энэ машиныг худалдан авбал жолоодох ч шаардлагагүй хурдны мангастай болох ажээ.
Эх сурвалж: mashable