Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталсан. Энэ хууль батлагдсанаар
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт төвлөрч буй орлогын 30 хувь,
- Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг тус тус нийслэл, аймаг, сум, дүүргийн хөгжлийн санд нэмж төвлөрөх юм.
Харин УИХ дахь сөрөг хүчин болох МАН болон “Шударга ёс” эвслийн бүлэгдээрх хуулиудыг нэгдсэн Монгол Улс гэсэн зарчимд үл нийцэх, цаашлаад 21 аймаг-улс болох замын эхлэл хэмээн хүчтэй эсэргүүцсэн. Гэсэн ч УИХ нэр дурдсан хуулиудыг баталснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутаг шууд хувь хүртэх боломж бүрдлээ.
Ашигт малтмалын газраас өнөөдөр болсон хэвлэлийн мэдэгдэхдээ “Тусгай зөвшөөрөл олгох боломжтой 496 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн” гэсэн юм. Хэрэв орон нутгийн удирдлагууд өргөдөл гаргагчдад зөвшөөрөл олговол тухайн орон нутагт төвлөрөх орлого төслийн цар хүрээнээс хамааран нэмэгдэх юм.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир