Тавдугаар сарын 24-ний өглөө цахилгааны гэмтэл гарч, 08.50 цагт ослын нөхцөл байдал үүсэж 11 аймаг, 114 сум сууринд цахилгаан тасарчээ. Мөн Улаанбаатар хотод ТЭЦ-II, III, IV станцад тэг зогсолт хийсэн.
Гэмтлийг арилгахаар 16 цагийн турш 104 хүн онцгой байдалд ажиллаж, 22.00 цагийн үед улсын хэмжээнд эрчим хүчний хангамжийг хэвийн ажиллагаанд оруулсан байна. Энэ талаар Төрийн өмчийн хорооны дэд дарга Ж.Төмөрбаатараас тодрууллаа.
-Ослын саатлын үед хэдий хэмжээний хохирол учирсан бэ?
-Урьдчилсан байдлаар цахилгааны саатлын үед улсад 2.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүнээс “Эрдэнэт” үйлдвэр баяжуулалт зогсож 1.1 тэрбум төгрөгийн алдагдал гарсан гэж мэдээлсэн. Хохирлын талаарх нэгдсэн мэдээллийг бүрэн аваагүй, Эрчим хүчний яаманд нэгтгэгдэж байгаа гэв.
Ц.ЖАРГАЛСАЙХАН: ЦАХИЛГААНЫ ГЭМТЭЛ ЮУНААС БОЛСНЫГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА
Цахилгааны гэмтэл юунаас болсон талаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн ерөнхий инженер Ц.Жаргалсайханаас тодруулсан юм.
-Цахилгааны гэмтэл юунаас гарсныг тогтоосон уу?
-Улаанбаатарын нэг дэд станцын нэгдүгээр системд богино холбоос үүсэж, нэг фазын богино долгион гурван фазын болж өргөжиж, бүх автоматууд ажиллахгүй болж нийтээр цахилгаан тасарсан. ОХУ-аас авдаг цахилгаан Дарханы районаар дамжиж тасарсан. Цахилгааны гэмтэл юунаас болсныг тогтоохоор Эрчим хүчний яаманд комисс байгуулагдан ажиллаж байна.
-Хэн нэгэн ажилтны хариуцлагагүйгээс гал гарсан байх. Ямар хариуцлага тооцох вэ?
-Гал гарсан гэж хэвлэлээр бичиж байгаа нь ташаа мэдээлэл. Богино долгион үүссэний улмаас дор нь ургасан өвс шатсан. Гал гарсан юм байхгүй. Ер нь цахилгаан дамжуулах шугам сүлжээнд маш олон жижиг гэмтэл гардаг. Гадны нөлөөллөөр, жишээ нь дуу бичлэгийн хуурцагны хальс ч салхинд хийсэж өндөр хүчдэлд орооцолдон богино холбоос үүсгэдэг гэлээ.