Интернет худалдааны Амазон компаний Герман дахь үйл ажиллагаа хариуцсан нэгж нь өнгөрсөн 2014 онд Германы хэрэглэгчиддээ 12 тэрбум долларын борлуулалт хийснээс ердөө 16 саяыг татварт төлжээ.
Ганцхан энэ жишээнээс харахад л Амазон компани Европын орнуудад хангалтгүй татвар төлж байна гэж сэжиглэх үндэслэл бий хэмээн албаныхан үзэж байна. Сүүлийн үед Европт том компаниуд татвараас зайлсхийх үзэгдэл нэмэгдэх болсон.
Үүнд хамааралтай байж болзошгүй том компаниуд дундаас хамгийн түрүүнд Амазон нэрлэгдэж байгаа юм.
Тус компанийн зүгээс энэ асуудал дээр анхаарч татварт хэмнэлттэй бизнесийн бүтцээ өөрчлөх замаар Европын орнуудад төлөх татварын хэмжээгээ 100 сая доллараар өсгөхөөр болоод байгаа. Гэхдээ энэ дүн мөн л хангалтгүй хэмжээ гэж албаныхан үзэж байна.
Эх сурвалж: Reuters