УИХ-ын гишүүн А.Тлейхан тэргүүтэй зургаан гишүүн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эрчим хүчний салбарт олон жил ажиллаж, жаргал зовлонг нь сайн мэдэх болсон түүнтэй эдгээр хуулийн төсөл болоод улс орны эрчим салбарын өнөөгийн байдал, энэ салбарын хөгжлийн гарц юу болох талаар ярилцлаа.
-Та бүхэн өнгөрсөн долоо хоногт эрчим хүчний салбарт өөрчлөлт оруулах хоёр хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүллээ. Яагаад энэ төслүүдийг санаачлах болов?
-Миний бие болон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ц.Баярсайхан, Б.Гарамгайбаатар, Ц.Сономпил, Д.Сарангэрэл нарын таван гишүүн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан. Мөн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан юм.
2001 онд Эрчим хүчний тухай хууль батлагдсан. 14 жилийн өмнө батлагдсан энэ хуулийн гол үзэл баримтлал нь тус салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, шударга өрсөлдөөнийг бий болгох эрчим хүчний салбарын бие даасан, хараат бус байдлыг хангах, хангагч, хэрэглэгчдийн хоорондын харилцааг зохицуулах, зах зээлийн харилцаанд шилжүүлэх зорилго бүхий хууль гарсан.
Эрчим хүчний үнэ нийгмийн суурь үнэ учир чөлөөлж болохгүй. Эрчим хүчний үнийг чөлөөлсөн орон дэлхийд хаа ч байхгүй. Харин эрчим хүчний үнийг бодит өртөгт нь хүргэх ёстой.
Өнөөдөр энэ салбар бүтцийн өөрчлөлт хийгээд л, төрийн өмчийн улсын үйлдвэрийн газрыг Төрийн өмчийн улсын үйлдвэрийн компани гэж нэрлээд л зогслоо. Цаашаа хувьчлал ч явсангүй, үнэ тарифын бага зэрэг өөрчлөлт л хийгдлээ. Эрчим хүчний салбарт өрсөлдөөн байхгүй, эрчим хүчний шинэ эх үүсвэр нэмэгдсэнгүй. Хуучин хэдэн үйлдвэртэйгээ л өнөөг хүрлээ. Тийм учраас үүнд хууль эрх зүйн нөлөөлөл байна гэж үзсэн учир үүнийг эрчимжүүлэх ёстой гэж үзэж байгаа юм.
-Чухам ямар өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан бэ?
-Зах зээлийн харилцаанд шилжих үйл явцыг эрчимжүүлье, арилжааны үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа институт хоорондын харилцан уялдааг сайжруулъя, яам, зохицуулах хороо, эрчим хүчний диспетчер хоорондын үйл ажиллагааг зохицуулж өгье. Дараагийн нэг гол зүйл нь 2011 онд Концессийн тухай хууль батлагдсан. Эрчим хүчний шинэ обьектуудыг барьж байгуулах үйл явцыг Концессийн гэрээгээр хийх болж байгаа.
Манай улсад хөрөнгө мөнгөний хуримтлал байхгүй учир гадаадын хөрөнгө оруулалтаар хийхээс өөр аргагүй юм. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжээд 25 жил боллоо. Энэ салбар гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадвар сайнгүй байгаа нь эндээс харагдаж байна. Концессийн хуулийн дагуу 15 ДЦС, долоон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулна гэж зөвшөөрөл авсан ч нэгийг ч байгуулаагүй.
Энэ нь өнөөдөр Концессийн гэрээгээр барьж байгуулах тогтолцоо, эрхзүйн орчин бүрдээгүйн шинж гэж бид үзээд энэ хуулийг оруулахаар чармайсан хэрэг л дээ. Тухайлбал, энэ хуулийн төсөлд эрчим хүч худалдах, худалдан авах гэж нэг том бүлэг бий. Эрчим хүчний үнэ тариф, хувийн хэвшил төр хоорондын түншлэлийг ямар байдлаар зохицуулах ёстой юм бэ. Худалдан авах гэрээг хэн баталж өгөх вэ, шууд хоёр байгууллага хоорондын гэрээг хэн хийх юм.
Зах зээлийн өнөөгийн нөхцөлөөс болоод 2001 хийж байсан төсөөлөөс тэс өөр зүйлүүд өнөөдөр бий боллоо. Тэр бүхнийг хуульдаа тусгаж, шинэ эх үүсвэрийг барьж байгуулах, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, өнөөдрийн хүнд байдлаас гарах зохицуулалтыг тусгаж өгсөн.
-Манай улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ хэдэн хувийг дотоодоосоо хангаж байна вэ?
-80 орчим хувийг дотоодоосоо хангаж, 20 гаруй хувийг импортоор авч байна. Манай улсад эрчим хүчний асар их нөөц байна. Нар, ус, салхины асар их нөөцтэй. Үүнийгээ бид ашиглаж чадахгүй байна. Монгол орон импортоор эрчим хүч авах биш, цаашдаа дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад, илүүдэл эрчим хүчийг экспортлох боломж бий.
Тэр нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж байгаа юм. Концессийн гэрээгээр эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулаад, гадагшаа асар их хэмжээний эрчим хүч үйлдвэрлээд Ази тивдээ эрчим хүч үйлдвэрлэлийн тоглогч орон болох боломж байна.
Дээр нь метаны хий, занар гэх зүйлүүд нь хий ашиглаж эрчим хүч үйлдвэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр хуульдаа тодорхой тусгаж байна. Нөгөө талд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний диспетчерийн төв болон хувийн хэвшлийн хоорондын харилцааны зохицуулалтыг хуульдаа нэлээд ойлгомжтой, тодорхой болгож өгч байгаа.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ БОДИТ ӨРТӨГТ НЬ ХҮРГЭХ ЁСТОЙ
-Хэрэглэгчдээс эрчим хүчний төлбөр хураамжийг авах систем нь сайжирсан биз дээ?
-Хэрэглэсэн цахилгааний төлбөрөө төлөх нь нэг үеийг бодоход сайжирч байгаа. Гэхдээ техникийн шинэчлэл хийснээр Улаанбаатар болон зарим аймгуудад байдал сайжирсан. Сумдад бол бахь байдгаараа. Энэ хууль зөвхөн эрчим хүчний салбарыг хамгаалаад зогсохгүй, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хангагч, хэрэглэгчийн хооронд тэнцвэртэй харьцааг бий болгох асуудлыг тусгасан.
Манай эрчим хүчний үйлдвэрүүд хөрөнгө оруулалтаа хэдийнэ нөхсөн учир эрчим хүчний үнэ төлбөр хямд мэт харагддаг. Гэтэл шинэ үйлдвэр бол дөнгөж хөрөнгө оруулалт хийсний дараа зардал өндөр гардаг. Өнөөдөр эрчим хүч ашиглалтын явцад маш их зөрчил гарч байгаа. Шинээр олон байшин барилга ашиглалтад оруулж байгаатай холбоотой эрчим хүчний гэмтэл, шугам тасрах, хэрэглэгчид хулгайгаар ашиглах зэрэг зөрчил байсаар байна.
Өнөөдөр манай улсад 1кв/цаг эрчим хүчний дундаж үнэ 144 төгрөг болж байна. Гэтэл худалдаж байгаа үнэ нь 122 төгрөг. Нэг кв/цаг тутамд 22 төгрөгийн алдагдал хүлээж байна. Эрчим хүчний салбарын алдагдал жил ирэх тусам нэмэгдсээр 2014 оны дүнгээр 68 тэрбум төгрөгийн алдагдал хүлээлээ.
-Тэгэхээр тарифийг яаж тооцох нь дээр вэ?
-Шинэ эх үүсвэр байгуулбал гарааны тарифийг бий болгож, тэр цахилгаан станц 3-5 жилийн дараа зардлаа нөхвөл тэр үеийн үнэ тарифтай дүйцүүлэн тогтоохгүй бол бага үнэтэй эрчим хүчтэй байхад хөрөнгө оруулагчид олдохгүй.
Гарааны тариф гэж өнөөдрийн үнээр биш, үйлдвэр ашиглалтад орсны дараах үеийн үнээр нь гаргасан эрчим хүчийг нь тооцон худалдаж авна гэж гэрээг хийхгүй бол хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй. Монгол оронд шинээр эрчим хүчний ямар ч эх үүсвэр баригдахгүй байх магадлалтай.
-Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой гадаадынхан байна гэсэн үг үү?
-Байна, Тавдугаар цахилгаан станцыг барих компаниуд Концессийн гэрээ хийчихээд л байгаад байна шүү дээ. Эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ хийх ойлголт манай хуульд ч алга. Тийм учраас хямд үнэтэй эрчим хүчтэй газарт ажиллах сонирхол алга. 15 ДЦС, 7 сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барина гэж өнөөдөр ямар нэг ажил хийхгүй байгаагийн гол гогцоо нь үнэ тарифтай холбоотой гэж бид үзэж байна.
-УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр зарим гишүүн эрчим хүчний үнийг ирэх долдугаар сарын 1-нээс нэмнэ, чөлөөлнө гэх мэтээр саналаа хэлж байсан. Тэгэхээр үнийг нэмнэ гэж ойлгож болох уу?
-Эрчим хүчний үнэ нийгмийн суурь үнэ учир чөлөөлж болохгүй. Эрчим хүчний үнийг чөлөөлсөн орон дэлхийд хаа ч байхгүй. Харин эрчим хүчний үнийг бодит өртөгт нь хүргэх ёстой. Би ганцхан жишээ хэлье л дээ. Өнөөдөр манай улсад 1кв/цаг эрчим хүчний дундаж үнэ 144 төгрөг болж байна.
Гэтэл худалдаж байгаа үнэ нь 122 төгрөг. Нэг кв/цаг тутамд 22 төгрөгийн алдагдал хүлээж байна. Эрчим хүчний салбарын алдагдал жил ирэх тусам нэмэгдсээр 2014 оны дүнгээр 68 тэрбум төгрөгийн алдагдал хүлээлээ. Алдагдал энэ онд дахин нэмэгдэнэ. Бид эрчим хүчний үнийг бодит өртөгт нь хүргэхгүй бол бизнесийнхэн сонирхохгүй, салбарын засвар үйлчилгээг ч хийж чадахгүй. Энэ байдлаар удаан явбал цаашид цахилгаангүй болох аюул нүүрлэнэ.
-Манай улс гаднаас ямар үнээр цахилгаан импортолж байгаа вэ?
-Оросоос авч байгаа цахилгааны нэг кв/цаг тутмын үнэ 200 төгрөгөөс дээш байгаа. Эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийн дутууг нөхөхөд жилд 20-30 сая доллар төлж байна. Оюутолгойн хэрэглэж байгаа цахилгааны төлбөр нэг тэрбум кв/цаг цахилгааны 200 төгрөгөөс дээш үнээр авч ашиглаж байна. Тиймээс бид эрчим хүчний үнийг бодит өртөгт хүргэе.
Гэхдээ нэг зүйлийг анхаарах ёстой. Манай ахуйн хэрэглэгчдийн худалдан авах чадвар сайнгүй байгаа. Нийгмийн дундаж, дунджаас доогуур амьжиргаатай хэсгийг бодолцох ёстой. Ахуйн хэрэглэгчдийн сар болгон хэрэглэсэн 150 кв/цаг цахилгааныг одоогийн үнээр индексжүүлэн 2010 оноос хэрэгжүүлсэн бодлогоо цаашид хэвээр мөрдөх ёстой. Харин 150 кв/цагаас дээш хэрэглээг нь бодит үнээр нь тооцъё гэж байгаа.
-Яагаад 150 кв/цаг гэж аваад байна вэ?
-Монголын орон сууц, гэрт амьдардаг 400 мянган өрх бий. Тэдгээрийн хэрэглээг судлаад үзэхэд 63 хувь нь сард 150 кв/цагаас доош цахилгаан хэрэглэж байна. Түүнээс дээшхийг илүү хэрэглээ гэж үзэж үнийг бодит өртөгт нийцүүлэн нэмэх бололцоотой гэж үзсэн.
Амьдралын түвшинд доогуур өрхүүд бол 150-иас ч бага цахилгаан хэрэглэж байгаа. Харин томоохон үйлдвэрүүд арай өндөр тарифаар төлдөг. Нэг кв/цаг цахилгааны үнэд ахуйн хэрэглээнд 94 төгрөг авч байна. НӨАТ нэмээд 104 төгрөг болж байгаа байх. Гэтэл уул уурхайн томоохон компаниуд нэг кв/цаг цахилгааныг 151 төгрөгөөр худалдан авч байх жишээтэй. Энэ бол ард иргэдээ хамгаалсан бодлого.
Нэгэнт 150 кв/цагаа барьсан учир үнийг бодит өртөгт нь хүргэвэл иргэдэд нэг их дарамт болохгүй гэж тооцож байгаа. Тэгэхээр энэ бол үнэ нэмсэн гэхээс илүү хэмнэлтийн бодлого гэж ойлгож болно. Судалж үзэхэд цахилгааны зардал нэг өрхийн зардлын таван хувийг л эзэлдэг юм билээ.
-Эрчим хүчний салбарт хийх бүтээн байгуулалт, шинэчлэлийг өөдрөгөөр харвал ямар хугацаанд бид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломж бүрдэх бол?
-5-6 жилийн дараа эрчим хүч экспортлогч болох боломж бүрдэнэ. Барилгын ажил гурван жилд ашиглалтад орох байх. Энэ хуулийг бүрэн төгс болсон гэж хэлэхгүй, хэлэлцүүлгийн явцад илүү сайжраад явах байх.
-Та бүхний өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийн гол концепц нь юу вэ?
-Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль анх 2007 онд батлагдсан. Энэ хууль гараад ч хэрэгжихгүй байна. Бага хэмжээний эх үүсвэрүүд бий болсноос биш, том чадлын эрчим хүчний эх үүсвэр байгуулаагүй. Хамгийн гол гогцоо нь хөрөнгө оруулалтын асуудал. Манайд долоон компани сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй компани байгуулна гэж эрх авсан хэр нь өнөөдөр нэг нь ч баригдсангүй.

Одоо ганцхан 1 мегаваттын чадалтай Салхитын салхин цахилгаан станц байгаа. Гэрээ хийхдээ гаргасан цахилгааныг улс, тодорхой үнээр бүрэн авна гэсэн ч Засгийн газар үүргээ биелүүлэхгүй байна. Танай цахилгаан үнэтэй байна гэж байгаа. Ер нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн анхны хөрөнгө оруулалт нь үнэтэй байдаг учир эхэн үедээ өндөр үнэтэй байдаг.
Тиймээс дэлхий дээр сэргээгдэх эрчим хүч дандаа төрийн дэмжлэгээр явдаг. Тэгээд хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа маш хямд цахилгаанаар хангадаг. Нар, салхи, усан цахилгаан станц ч тэр хөрөнгө оруулалтаа 10-15 жилд нөхцөл, ашиглалтын хугацаа усан цахилгаан станц дээр бол 100 жил.
-Тэгэхээр Салхитын цахилгаан станцын эрчим хүчийг үнэтэй гээд авч хэрэглэхгүй байгаа гэсэн үг үү?
-Салхитын эрчим хүч мэдээж манай IV цахилгаан станцаас өндөр үнэтэй гарна. Импорттой харьцуулахад арай хямд. Цахилгаан станцуудаас худалдаж авсан бүх цахилгааныг нэг худалдан авагчийн данс руу оруулж байгаа. Хэрэглэгчдийн төлсөн мөнгийг нэг дансанд хийгээд тэндээс үйлдвэрлэгчдэд төлбөрийг нь төлж байгаа.
Тэндээс харахад Салхитын цахилгаан станцад 22 тэрбум төгрөг төлсөн байна. Манай хамаг орлогыг өндөр үнэтэй цахилгаан руу өгчихлөө гэж хэлэх хүн байдаг. Тэр нь ч үндэслэлтэй юм. Гэхдээ цаад утгаараа сэргээгдэх эрчим хүч дэлхийн хөгжлийн чиг хандлага. Яагаад гэхээр бид нэг дэлхий дээр амьдарч байна. Дэлхийн дулаарал агаарын бохирдол, ялангуяа нүүрсний цахилгаан станцаас гаргадаг хүлэмжийн хий маш ихээр ялгаруулж байна.
Дэлхий даяар цаг уурын өөрчлөлт, дулаарлаас сэргийлэх тухай маш том бодлого явуулж байна. Бид ч ялгаагүй байгалиа хамгаалахын тулд аль болох утаа ялгаруулдаг нүүрсний хэрэглээнээс татгалзахаас аргагүй болж байна. Түүний оронд нар, салхи, усны эрчим хүч, газрын хөрсөн дорх био эрчим хүчийг хэрэглэх чиглэлийг барих боллоо.
Тухайлбал, Швед улс нийт цахилгааныхаа 48 хувийг атомын эрчим хүчээр, 50 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авч байна. 30 жилийн дотор нийт эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангах зорилт тавиад ажиллаж байна. Европын холбооны бүх улсууд нийт эрчим хүчнийхээ 20-иос дээш хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаад эхэлсэн. Тийм учраас манай улс ч энэ хандлага руу тэмүүлэх ёстой.
Энэ бол хуучин хуулиа нэлээд сайжруулж гаргаж байгаа хууль. Хамгийн гол нь энэ хуульд дэлхийн жишгээр сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифын тогтолцоог дэлхийн чиг хандлагад нийцүүлэх ёстой гэсэн заалт орсон. Ногоон тариф гэдэг зүйлийг хуульдаа оруулсан.
-Ногоон тариф гэдэг нь ямар учиртай вэ?
-Энэ нь сэргээгдэх эрчим хүчний тариф гэсэн үг. Энэ тарифыг бусад станцаас тусад нь тарифыг тооцоод, хэрэглэгчдэдээ ойлгуулаад төлбөрийг тусад нь төлдөг болох тухай ойлголт юм. Ингээд тусдаа тарифтай болгоод өгсөн нөхцөлд эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулагчид орж ирнэ. Ингээд явахад бид импортын хэрэглээнээс гарна. Дэлхийн дулаарын эсрэг дуу хоолойгоо гаргаж чадна. Хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмэр оруулна.
Нөгөө талд эрчим хүч экспортлоход том хувь нэмэр оруулна гэж харж байгаа. Монгол Улсад өнөөдөр нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 6-7 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. Үүнийг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгасан байна. Тэгэхээр энэ хуулийн төсөл тэр бодлоготой уялдаж байгаа гэж ойлгож болно.
МАНАЙ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ХӨГШИРСӨН
-Эрчим хүчний салбарт шинэчлэл авчрах дөрвөн төрлийн бодлогын баримт бичгийг УИХ-аар ойрын үед хэлэлцэх гэж байна. Энэ хуулиудын уялдаа холбоог хэр зэрэг хангасан бэ?
-УИХ-ын 72 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг өнгөрсөн онд гарсан. Ажлын хэсэг улсын хэмжээнд судалгаа хийж дүгнэлт гарган, үүний мөрөөр Эдийн засгийн байнгын хорооны энэ оны хоёрдугаар сарын 02 тоот тогтоол гаргасан.
Жижиг гэмтэл гарлаа гэхэд нэг нь тасарлаа гэхэд эрчим хүчний салбар бүхэлдээ станцгүй зогсох ёсгүй шүү дээ. Нэг нь тасарлаа гэхэд бусад нь хамгаалаад үлдэх ёстой. Хамгаалалт нь яагаад ажилладаггүй юм. Тийм учраас энэ бол илүү хүний хариуцлагатай холбоотой байх болов уу гэж би бодож байна.
Тэр тогтоолд ерөөсөө л энэ салбарыг хөгжүүлэхтэй холбогдсон эрхзүйн орчныг сайжруулах, нэлээд ажлуудыг тусгаж өгсөн. Түүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цогц байдлаар эрчим хүчний салбарын асуудлыг шийдэхийг зорьж байгаа. Засгийн газраас төрийн бодлогыг хэлэлцүүлж байна. Бидний хэдэн гишүүд хоёр хуулийн төсөл өргөн барилаа. Үүний хажуугаар Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг өргөн барих гэж байна.
Хэмнэлт бол маш чухал. Өнөөдөр дэлхий нийтээр эрчим хүчийг хэмнэх хандлагатай боллоо. Эрчим хүчний хэмнэлт жил тутам 20 орчим хувиас буухгүй байх зорилт тавьж байна. Энэ нь өрхийн эдийн засаг, байгаль орчинд хэрэгтэй. Тэгэхээр бид хуулиудыг багцаар нь хэлэлцээд амжвал энэ онд багтаан хуулиудаа гаргаж өгөхөөр ажиллаж байна.
-Өнгөрсөн бүтэн сайн өдөр нэг дэд станцад гэмтэл гарч, Улаанбаатар хот тэр чигтээ харанхуй боллоо. Ер нь манай улсын эрчим хүчний системийн найдвартай, аюулгүй ажиллагаа хэр зэрэг хангагдсан байдаг вэ?
-Манай эрчим хүчний салбар байнга алдагдалтай ажилладаг. Алдагдалтай ажиллаж байгаа газар засвар үйлчилгээгээ тогтмол хийж чадах уу. Хөрөнгө оруулалт муутай учир хийх ажлынхаа 50 хувийг хийгээд л явж байгаа шүү дээ. Манай хамгийн залуу IV цахилгаан станц 1984 онд ашиглалтад орсон. Тэгэхээр манай эрчим хүчний салбар хөгширсөн.
Шинэчлэлийг 10-15 жил тутамд хийх ёстой. Гэтэл 30, 50, 70 жил болсон тоноглолтой явж байна. Тэгэхээр хэзээ ч гэмтэл гарч болно. Үүнээс гарахын тулд өндөр чадлын шинэ эх үүсвэр байгуулж байж аюулгүй байдлаа хангана. Эрчим хүчний салбарт өдөр болгон аваар гарч байх ёсгүй. Энэ бол маш нарийн дэг журамтай, урьдчилан сэргийлэх үзлэг хийж, техникээ шалгаж байх ёстой.
Тэр үзлэгийг хийсэн үү, үгүй юү. Гал гарах түвшинд хүрсэн эсэхийг хэн гэдэг хүн тодорхойлсон юм. Хэдийгээр хуучирсан ч очиж нягталж, баталгаажуулж байх ёстой. Яагаад, юунаас гал гарсныг нарийн шинжилгээний үндсэн дээр тогтоох байх. Тэндээс харъя. Насжсан техник, төхөөрөмж нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хувь хүний хариуцлагатай холбож дүгнэх ёстой.
Түүнийг хариуцсан хүн, хариуцсан хэсэг, том дарга байж таарна. Тэр бүхэн шат шатандаа хийх ёстой ажлаа хийсэн үү, үгүй юү гэдэг нь тодорхой болно. Жижиг гэмтэл гарлаа гэхэд нэг нь тасарлаа гэхэд эрчим хүчний салбар бүхэлдээ станцгүй зогсож байх ёсгүй шүү дээ. Нэг нь тасарлаа гэхэд бусад нь хамгаалаад үлдэх ёстой. Хамгаалалт нь яагаад ажилладаггүй юм. Тийм учраас энэ бол илүү хүний хариуцлагатай холбоотой байх болов уу гэж би бодож байна.