“Аав маань хоёр хоногийн өмнө ажил дээр царай нь цонхийсон, нэлээд ядарсан шинжтэй ирээд, толгой эргэж, дотор муухайраад байна гэсэн. Бид ч яаран эмнэлгийн бараа харсан нь дээр гэж шийдээд, яг явах гэтэл хаачих вэ, аль эмнэлэгт очвол яаралтай арга хэмжээ авч чадах бол гэдэг дээр гацсан. Тэгээд шуурхай үйлчилгээтэй, тоног төхөөрөмж сайтай гэж сонссон болохоор шууд л “Интермэд” эмнэлэг рүү явсан. Хүлээн авах нь шуурхай үйлчилж, шинжилгээнд оруулан, дурандаж, эрчимт эмчилгээний тасаг нь ч боломжтой бүх л арга хэмжээг авч, аавыг маань аюулаас аварсан.
Аав маань жилийн өмнө ходоодны хорт хавдартай, хагалгаа хийх боломжгүй гэдэг нь оношлогдсоноос хойш Бээжингийн эмнэлэгт химийн эмчилгээ хийлгэж байсан юм. Өөрөө ч гам сайн барьдаг, бид ч хичээдэг, байнга л захидаг байлаа. Эмнэлэг дээр дурандуулаад ямар нэг юманд зүсэгдсэнээс дотуур цус алдаж явсан нь тогтоогдсон. Гэтэл өвдөж ирсэн тэр өглөө боорцог, дарсан загас идсэн юм билээ. Тэрнээс болов уу гэж бид таамагласан. Одоо аавын маань бие сайжирч байна. Үнэхээр шуурхай сайхан үйлчилгээтэй газар юм. Маш яаралтай арга хэмжээ авсан, гол нь энд бүх л аппарат тоног төхөөрөмж, хэрэгцээтэй эм тариа байгаа болохоор ийш тийш явж цаг алдсангүй. Хоол унд нь ч эмчилгээний, орчин нь цэвэрхэн тохилог юм”.
Энэ бол “Интермед” эмнэлгийн үйлчлүүлэгчийн яриа. Баярласан талархсанаа илэрхийлсэн ийм үгс тус эмнэлгийн сэтгэгдэл бичдэг дэвтэрт дүүрэн.
Олон улсын стандартын дагуу баригдсан “Интермэд” эмнэлгийн үүдээр ормогц тохь тух, эелдэг сайхан харилцаа угтана. Монголд анх удаа эмнэлгийн мэдээллийн удирдлагын системээ цогцоор нь шийдсэн, цаасгүй дижитал эмнэлэг гэх энэ эмнэлэгт цаас, карт барьж гүйх шаардлагагүй. Мэдээллийн сан нь 90 жил хүртэл хадгалагдах баталгаатай гэсэн шүү. Энэ мэт орчин үеийн эмнэлэгт байх ёстой үйлчилгээг уг эмнэлэг нэвтрүүлсэн тухай сүүлийн үед бичиж, ярьж буй болохоор энэ удаад аппарат, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн талаар танилцуулахыг зорилоо.
Шинжилгээний хариуд эргэлзвэл Бээжин, Солонгос руу илгээж болно
Эрчимт эмчилгээнд ирсэн хүнд, амь тэнссэн хүний амийг яаралтай аврахад шаардлагатай бүх л эм тариа, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж байдаг, энэ эмнэлэгт ирсэн нэг хүний төлөө бүх л эмнэлэг даяараа хөдөлдөг тухай өөр нэгэн үйлчлүүлэгч ярьсан. Тус эмнэлгийн эмч, ажилтнууд манай тасаг, манай баг гэхээс илүүтэй, манай эмнэлэг, манай эмч нар л гэж ярьдаг нь нэг болж чадсаных биз ээ. Тус эмнэлэг үйл ажиллагаагаа эхлээд жил болж байгаа ч олон газраас ирсэн 250 орчим хүнийг баг болгож чадсан нь удирдлагын менежменттэй холбоотой. Тэгээд ч барилга барихаас бусдыг өөрсдөө тооцоолж, гардан хийсэн, мөн дүрэм журмаа, бичиг баримтаа ч өөрсдөө боловсруулалцсан эмч, ажилтнууд нэгэн зорилгын төлөө явахаас яахав. Тэд бүгдийг цоо шинээр эхэлсэн шүү дээ.
Тус эмнэлэг 24 цагийн турш ажилладаг. Яаралтай тусламжийн болон эрчимт эмчилгээний тасаг нь өвчтөнийг ирсэн даруйд шуурхай арга хэмжээ авч, шинжилгээнд хамруулж, шаардлагатай бол дурандах, рентген, компьютерт харах зэрэг үйлчилгээ хийдэг.
Лабораторийн хувьд хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат тоног төхөөрөмжүүдтэй. Тухайлбал, Германы “Leica”, Швейцарийн ”Roche”, Японы “Sysmex”, Францын “Biomerieux” аппаратуудыг ашигладаг, оношлуур, урвалжуудыг гадаадаас албан ёсны нийлүүлэгч компаниудаар дамжуулан авдаг. Ерөнхий болон биохимийн, дархлааны, бамбай булчирхайн, вирус илрүүлэх, иммунологийн гээд бүх л шинжилгээ хийдэг. Бүр эсийн түвшинд шинжилгээ хийдэг аж. Шинжилгээний хариуг 27 нэр төрлөөр гаргадаг, шинжилгээгээ тусгай хоолойгоор дамжуулдаг. БНСУ-ын Сөүлийн клиникийн төв лабораторитой албан ёсны гэрээтэй ажилладаг бөгөөд 600 гаруй нэр төрлийн шинжилгээний сорьцыг илгээж магадлаад буй. Мөн Бээжин дэх “Юнайтед фэмэли” салбарын эмч нартай шууд холбогдоод баталгаажуулах боломжтой.
Тэгэхээр шинжилгээ өгөх гэж Солонгос, Бээжинг зорьдог хүмүүс “Интермед”-д өгөөд, гадагшаа хянуулж болох нь. Тус эмнэлгийн лаборатори мөн эд эсийн шинжилгээ авдаг бөгөөд хагалгааны явцад оношийг тогтоох, хавдар байвал экспресс биопсигийн шинжилгээ хийдэг. Хортой хавдар илэрсэн тохиолдолд АНУ-ын эмч нар, судлаачдын нийгэмлэгээс батлагдсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн протоколын дагуу нэг бүрчлэн бичиж, зургийг нь авч тэмдэглэснийг дэлхийн аль ч эмнэлэгт аваад очиход мэргэжлийн эмч нар нь хараад голохгүйгээр онош тогтоох боломжтой гэдгээрээ онцлогтой.
128 зүслэг хийдэг компьютер томограф зөвхөн “Интермэд”-д бий
Тус эмнэлгийн тааз, шал, хана туурганы будаг, хаалга, агаар сорогч хоолой бүгд олон улсын стандартын дагуу хийгдсэн. Эмчилгээний өрөөний хулдаас цахилгаан дамжуулагчийн хязгаарлагчтай, хаалга нь гадна талд нь гал гарсан тохиолдолд утаа, угаарыг дотогш нэвтрүүлэхгүй 30 минут барих зориулалттай. Мөн мэс заслын өрөө, яаралтай тусламжийн өрөө халдвараас дээд цэгт хамгаалах системтэй гээд орчин үеийн технологи, стандартыг бүрэн нэвтрүүлснээрээ шинэлэг. Хэвтэн эмчлүүлэх 91 ортой, ор болгоны хажууд хяналтын тоног төхөөрөмжтэй, автомат шахуургаар өвчтөний даралт пульс, хүчилтөрөгчийн хангамжийг үздэг, тэр мэдээллүүд сувилагчийн постон дээр ирж байдаг. Түүнээс гадна сэхээнд, эсвэл хэвтэрт орон дээр байгаа хүний зургийг авах зориулалттай зөөврийн рентген аппараттай.
Ерөөс тус эмнэлэгт хандсан л бол өвчнөө мэдэж, оношоо тодруулаад авах боломжтой аж. “Уучлаарай, манай эмнэлэгт ийм аппарат байхгүй, та өөр эмнэлэгт очиж шинжилгээ хийлгээд, ийм аппаратад харуулаад ир” гэж хүмүүст чирэгдэл учруулж, цаг алдаж, эмчилгээ хоцроох юм байхгүй. Ямар нэг эргэлзээ гарлаа гэхэд дараагийн аппарат нь бэлэн байдгаараа онцлог. Энэ нь хэт өндөр зардал гаргаж байна гэхээсээ хэрэгтэй зүйлсийг л Монголдоо бий болгох гэсэн тэдний зорилго.
Дүрс оношилгооны тасагт нь рентген, ЭХО, дуран, компьютер томограф, МRI, ясны сийрэгжилтийн болон хөхний маммографийн аппарат зэрэг дэлхийн томоохон эмнэлгүүдэд байдаг хамгийн орчин үеийн сайн гэгдэх аппарат, тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Оношилгооны багаж, аппаратууд яг л гар утас шиг шинэчлэгдэж байдаг бөгөөд хэдэн онд үйлдвэрлэгдсэн, дотроо ямар аппликэйшн, программтай гэдгээрээ ялгардаг байна. Тус эмнэлгийн компьютер томографийн хувьд 0,48 секундэд 128 зүслэг хийдгээрээ онцлог. Монголын ихэнх эмнэлэгт байдаг компьютер томографууд секундэд 64 зүслэг хийдэг. Тэгэхээр энд шинжилгээг хоёр дахин богино хугацаанд хийхээс гадна хүнд очиж байгаа рентген туяаны ачаалал хоёр дахин багасна гэсэн үг. Тэр дундаа бамбай булчирхай, төмсөг, өндгөвч, хөхний булчирхай зэрэг эрхтэнүүд рентген туяаг өөртөө их шингээдэг бөгөөд тэр нь хэдэн жилийн дараа ямар байдлаар хүнд нөлөөлөхийг таашгүй. Тэгэхээр туяаны ачаалал бага байх тусмаа янз бүрийн өвчин үүсгэх эрсдэл бага байх нь мэдээж.
Үүнээс гадна тус эмнэлэг зөвхөн хамгийн сайн аппаратаас гадна сайн технологи, сайн программ худалдаж авахад багагүй хөрөнгө зарцуулжээ. Манайд их тохиолддог зүрхний титэм судасны нарийсал, хатуурлыг оношилдог программыг худалдаж авсан нь орчин үеийн эмнэлгүүдэд зайлшгүй байх ёстойгоос гадна цогц үйлчилгээ болж буй. Аппарат шигээ үнэтэй туссан энэ программыг авснаараа алдаагүй ч тус эмнэлэгт энэ чиглэлээр хандсан өвчтөнүүдийн тоо эрс нэмэгдсэнээр ач тус нь хэмжигдэнэ.
Тус эмнэлэгт оруулж ирсэн ясны сийрэгжилт хэмждэг аппарат ч Монголдоо шинэлэг. Бас хөхний маммографийн аппарат нь эрхтэнийг харж байх явцад голомт өөрчлөлт байвал шууд хатгалт хийгээд эдийн шинжилгээ авдаг. Тархи, нуруу нугас, мэдрэлийн систем болон цусны эргэлтийн системийн эрхтэнүүдийн өвчлөлийг илрүүлэхэд ашигладаг МRI аппаратыг мөн программтай нь худалдаж авснаар ясанд үсэрхийлсэн хавдрыг оношлох боломж нэмэгдсэн аж. Харин ЭХО-ны аппарат нь ургийн гажиг болон дауны, бусад хромосомын хам шинж өвчнийг илрүүлэх боломжтой. Монголд дауны болон бусад хромосомын эмгэгийг илрүүлэх шинжилгээ хийдэг лицензтэй ганц эмч байдаг нь мөн л “Интермед”-ийн Батнасан эмч. Албан ёсны лицензтэй, албан ёсны программтай уг эмнэлэг ургийн гажгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийж байгаа нь төрөлт хожуу болсон манайх шиг оронд маш хэрэгтэй зүйл.
Монголчуудад зориулсан том зорилго
Монголд ирсэн гадаадын мэргэжилтнүүд манай эмч нарыг чадвартай гэж үнэлдэг ч, гагцхүү тоног төхөөрөмжийг голдог. Нөгөөтэйгүүр анагаах ухаан бол эмч нарыг байнга өөрийгөө хөгжүүлж байхыг шаарддаг салбар. Тэгвэл “Интермэд” зөвхөн тоног төхөөрөмждөө анхаараад зогсохгүй эмч нарынхаа мэдлэгт ихээхэн хөрөнгө оруулдаг. Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн 500 шинжээч анагаах ухааны салбарт болж буй хамгийн сүүлийн үеийн шинэ туршилт судалгаа, шинжилгээ, эмчилгээ бүрийг шинжилж судлаад нэгтгэсэн дүгнэлтээ оруулдаг “UpToDate” сайт руу орох эрхийг тус эмнэлэг эмч нартаа авч өгчээ. Энэ сайтад өдөр бүр судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилсан шинэ мэдээллүүд гарч байдаг тул гадаадын эмч нарын туршлага, судалгаатай өдөр тутам танилцах боломжтой юм байна.
Үүдээ нээгээд жилийн нүүр үзэж буй энэ эмнэлгийг найман жилийн тэртээ цаасан дээр анх зурж эхэлсэн байдаг. Уг эмнэлэг ойгоо тохиолдуулан дөрөвдүгээр сарын 20-ноос долдугаар сарын 20-ныг хүртэл “Эрүүл иргэдийн төлөө” аян зохион байгуулж байгаа юм билээ. Урьдчилан сэргийлэх үзлэг хийх, өвчин эмгэгийг эрт үед илрүүлэх багц шинжилгээнүүддээ 20 хувийн хямдрал, мөн хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст тодорхой хөнгөлөлт үзүүлж байгаа гэсэн.
Энэ бүхнийг мэдээж монголчууддаа зориулж буй. Тэд ашиг олох гэж яараагүй. Тэд одоо дараагийн том зорилгоо тавин ажиллаж байна. JCI олон улсын эмнэлгийн магадлан итгэмжлэл авахаар зорьж буй нь зөвхөн тэр байгууллагын медаль, өргөмжлөлийг гардаж гайхуулахдаа биш, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээ, үйлчилгээг эх орондоо нэвтрүүлэх, монголчууддаа хүргэхийг чухалчилж байгаа юм. Дэлхийд 750 эмнэлэг л авсан энэ магадлан итгэмжлэлийг Монголын эмнэлэг яагаад авч болохгүй гэж. Авсан хойноо зөвхөн монголчууддаа үйлчлэх биш, гадаадынхныг ч татах “медикал туризм” хөгжүүлэх боломж ч бүрдэх юм бил үү.
Т.Мишээл