Их Британийн Хатан хаан II Элизабет өчигдөр /05.27/ тус улсын парламентын анхны хуралдааныг нээн үг хэлсэн юм. Хатан хаан Засгийн газар эдийн засгийн хатуу бодлого зэрэг улс орны улс төр, эдийн засгийн бодлогод шинэчлэл явуулах талаар хэлсэн нь олны дургүйцлийг хүргэв.
Үүний дараа Лондон хотын төв, Ерөнхий сайд Дэвид Камероны ордон болон Хууль зүйн яамны ойролцоо 1000 орчим хүн цуглаж эдийн засгийн хатуу бодлогыг эсэргүүцэн жагссан байна.
Жагсагчид "Төсвийн мөнгийг танахгүй", "Бид эдийн засгийн хатуу бодлогын эсрэг" гэх зэрэг уриа лоозон барьжээ.
Хаант улсын гол гол яамд, тамгын газрууд байрлах Уайтхолл гудамжинд цагдаа, цэргийн хүчнийхэн ихээр төвлөрсөн байна.
Эсэргүүцлийн жагсаалын үеэр гурван хүн баривчлагдсан бөгөөд тэдний нэг нь 17 настай залуу аж.
Энд сануулахад Их Британийн Хатан хаан II Элизабет тус улсын Засгийн газрын ирэх жилийн хөтөлбөрийг танилцуулсан юм. Хатан хааны хэлэх үгийг Сайд нарын танхим бичиж, Ерөнхий сайдын ажлын албанаас баталдаг байна. Засгийн газраас санал болгож буй тус хөтөлбөрт Хатан хаан ямар ч өөрчлөлт оруулах эрх байхгүй аж.
Эх сурвалж: BBC