Хөдөлмөрийн сайд С.Чинзориг болон МҮЭ-ийн Х.Амгаланбаатар, Ажил олгогч эздийн холбооны Х.Ганбаатар нар "Үйлдвэрлэлийн осол, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар" хэвлэлийн бага хурал хийлээ.
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнгөрсөн хугацаанд салбарынхаа хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгойлон анхаарч хэд хэдэн тулгуур хуулиудыг шинэчлэх ажлыг хийжээ.
Тэдгээрийн нэг нь энэ сарын 14 -нд УИХ-аар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан.
Манай улсад ХАБЭА-н чиглэлээр бие даасан хууль үйлчилж, хууль дагаж гарсан 10 гаруй журам, дүрэм, 130 орчим стандарт мөрдөгдөж байгаа аж.
Хууль эрх зүйн орчин бий болсон ч үйлдвэрлэлийн ослын тоо хангалттай хэмжээгээр буурахгүй байна. Тухайлбал манай улсад жилд дунджаар үйлдвэрлэлийн 300-400 осол гардаг бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчнөөр 4500-5000 хүн өвчилдөг байна.
ХАБЭА-н тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хэд хэдэн журам, жагсаалтыг шинээр болон шинэчлэн гаргах юм байна. Тухайлбал,
- Эрсдэлийн түвшин их ажлын байрны жагсаалтыг боловсруулж, Засгийн газрын тогтоолоор батлуулна.
- Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэх, мэдээллэх журмыг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлана.
- Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх журмыг шинэчлэн боловсруулж Хөдөлмөрийн сайдын тушаалаар батлуулна.