Гадаадын болон дотоодын дэлгэцийн чансаатай бүтээлүүдийг хүссэн үедээ өндөр чанартайгаар яг л кино театрт байгаа мэт үзэх боломжийг Юнивишнийн IPTV олгодог.
Бид Оюуны өмчийн эрхтэй албан ёсны эдгээр бүтээлүүдийн талаарх мэдээллийг долоо хоног бүр GoGo TV булангаараа дамжуулан танилцуулдаг уламжлалтай билээ. Ингээд та бүхэн энэ долоо хоногт шинээр нэмэгдсэн кинонуудтай танилцана уу.
Fifty Shades of Grey (2015)
Энэ кино дэлгэцнээ гарахаас өмнө л дэлхийн сая, сая үзэгчдийг байлдан дагуулж, тэд тэсэн ядан хүлээж байсан гэдгийг юун түрүүнд онцлон хэлье. Утга зохиолын ангийн оюутан Anastasia сургуулийнхаа сэтгүүлд тавигдах ярилцлага хийхээр тэрбумтан Christian Grey-тэй уулзана. Ноён Grey-ийн дур булаам төрх, нууцлаг байдалд Anastasia шууд татагдав. Тэдний дараагийн уулзалт санаандгүй мэт боловч Anastasia-тай уулзахын тулд Christian зориуд ирсэн байлаа. Учир нь Christian-д бас Anastasia таалагдаж тэд болзож эхэлсэн ч Christian-ы бэлгийн дур сонирхол бусдаас өөр байдаг нь Anastasia-г эргэлзүүлжээ.
Танхай тээгч (2015)
Төмөрөө, Нараа хоёр хэнээс ч дутахгүй сайхан амьдралтай залуу гэр бүл. Гэвч Нараа хүүхэд тээж төрүүлэх боломжгүй учраас тэд өөрсдийн үрийг нэгэн эмэгтэйд шилжүүлэн суулгахаар болдог. Гэрээний дагуу тээгч эх төрөн төртлөө тэднийд хамтамьдрана. Гэвч тээгч эхийг хэн гэдгийг тэдний хэн нь ч сайн мэдсэнгүй. Хүүхэдтэй болохын тулд тэр хоёр ямар амьдрал туулахыг энэхүү киноноос үзээрэй.
Batman vs. Robin (2015)
Сураггүй алга болсон хүүхдүүдийн хэргийг мөрдөх явцдаа Damian Wayneэ згүй хаягдсан тоглоомын үйлдвэрт Dollmaker хэмээх Anton Schott дээр ирэв. Учир нь тэралга болсон хүүхдүүдийг тоглоом болгон хувиргасан байлаа. Damian-д туслахаар Batman ирж үлдсэн хүүхдүүдийг чөлөөлсөн ч нүүрээ нуусан алуурчин Damian, Dollmaker хоёрыг алж орхив. Алуурчны хэн болохыг олох нь Batman-ы үүрэг тул тэр эрэлдээ гарна.
Batman Unlimited: Animal Instincts (2015)
Gotham хотод нүүрлэсэн энэ удаагийн аюул өмнөхөөсөө илүү аймшигтай. Робот шиг нууцлаг амьтад хот руу дайрч хүмүүсийг айдаст автуулав. Batman өөрийн хамтрагчид болох Flash, Green Arrow, Nightwing, Red Robin нартай нэгдэж хотоо аврах хэрэгтэй болно.
Just My Luck (2006)
Хүссэн бүхэн нь тэр дороо биелдэг азтай бүсгүй бол Ashley. Энэ хорвоо дээр хэнээс ч илүү азтай тэр санаандгүй нэг залуутай үнсэлцсэнээр аз нь нөгөө залууд шилжжээ. Үргэлж бүгдийг хүссэнээрээ шийддэг байсан Ashley-гийн бүх зүйл энэ үеэс доройтож тэр ажлаасаа халагдан, байрнаасаа хөөгдсөн тул өөрийн азыг эргүүлж авахын тулд үнсэлцсэн залуугаа хайж эхэлнэ.
Jumanji (1995)
Гутлын үйлдвэрийн эзний хүү Alan олон жилийн өмнө нуусан хайрцагтай тоглоом олсон нь Jumanji байлаа. Тэр энэ тоглоомыг найз Sarah-тайгаа тоглох мөчид эхний нүүдлээр Alan тоглоом руугаа уусан орж алга болох нь тэр. 26 жилийн дараа тэдний байшинд амьдрахаар эгч дүүс Judy, Peter хоёр эгчтэйгээ иржээ. Олон жилийн турш тоглоомоосоо салж чадахгүй байгаа Alan-ыг тэд аварч, бүгдийг эргүүлэн байранд нь оруулах учиртай байв.
28 Weeks Later (2007)
Англид дэгдсэн үхлийн аюултай вирусын халдвар авсан гэж таамаглаж буй бүх хүнийг засгийн газраас устгаж эхэлжээ. Таван долоо хоногийн дараа халдвар авсан хүмүүс өлсөж үхсэн бол, 11 долоо хоногийн дараа НАТО бүх эрх мэдлийг гартаа авч, 18 долоо хоногийн дараа Британийн арлыг аюулгүй болгож, 28 долоо хоногийн дараа эндээс дүрвэсэн хүмүүсийг буцаан авчирч эхлэв. Гэвч халдвар тархсан хэвээр байжээ.
Diary of a Wimpy Kid: Rodrick Rules (2011)
Зуны амралтынхаа дараа сургуульдаа эргэн орсон Heffley-ийн ах дүүс өсч том болжээ. Хөвгүүд цагийг хамтдаа өнгөрөөж чадах юм бол мөнгөөр урамшуулна гэж ээж нь амлажээ. Гэсэн ч өсч томорч буй хөвгүүдийн дүрсгүй сахилгагүй зан тэднийг хамтрахад багагүй саад болох нь ойлгомжтой. Харин энэ бүхний эцэст хөвгүүд урьд өмнөхөөсөө илүү ойр дотно байж чадах болов уу?
Mr.Brooks (2007)
Портланд хотын “Оны хүн”-ээр тодорсон ноён Earl Brooks чадварлаг бизнесмен, сайн эр нөхөр, сайн эцэг хүн. Жирийн хүмүүст ийм дүрээр харагддаг тэр үнэндээ цуврал аллага үйлддэг алуурчин гэдгийг хэн ч мэдэхгүй. Хүний амь хорооно гэдэг түүний хувьд нэг ёсны хобби. Тиймээс тэр хохирогчоо удаан судлаж, гэмт хэргийг хэрхэн цэвэрхэн үйлдэхийг эртнээс нарийн тооцолдог учир түүнийг цагдаа нар илрүүлж чаддаггүй аж.
Black Hawk Down(2001)
1993 оны аравдугаар сарын 3-нд Сомалийн Могадишу хотод АНУ-ын цэргүүд иргэний дайныг өдөөн турхирагч, сөрөг хүчний удирдагч Mohamed Farrah Aidid-ыг барихаар нууц ажиллагаа явуулжээ. Гэвч энэ ажиллагааны үеэр цэргүүдийн эсрэг Сомалийн олон зуун цэрэг дайрч Америкийн 19 цэрэг, Сомалийн 1000 гаруй цэрэг амиа алдсан түүхтэй.
Cleopatra(1963)
Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн алдартай хүмүүсийн нэг бол яах аргагүй Египетийн хатан хаан Cleopatra. Хаан ширээний төлөө Julius Caesar-тай гэрлэж төрийн эрхийг гартаа авсан тэрээр гоо үзэсгэлэн болоод ур ухаанаараа гайхагдсан нэгэн байлаа. Тухайн үедээ хамгийн өндөр өртгөөр бүтсэн энэ киноноос болж 20th Century Fox кино компани дампуурахын даваан дээр ирж байсан ч дэлхийн шилдэг кинонуудын нэг болж чаджээ.
Actress Is Too Much (2014)
Охидын хамтлагийн дуучин байсан Na Bi жүжигчин болсон ч ур чадвар муутайгаараа алдартай. Түүнийг кинондоо халуухан үзэгдэл чадвардаг гаргадгаараа алдартай найруулагч Hong удаах бүтээлдээ авчээ. Харин жүжиглэх урлагаар маруухан бүсгүйд энэ нь амаргүй даваа байлаа. Гэсэн ч найруулагч Hong-д сэтгэл татагдах болсон жүжигчин бүсгүй бүгдийг өөрөө чадамгай хийхээр шийднэ.
Та бүхэн GoGo TV буланд нэвтрэн, СУВАГ сонголтыг хийснээр UNIVISION сувагт багтах бүхий л киноны трэйлерүүдийг хүлээн авч үзэх боломжтой. Трэйлерийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Харин үзэхийг хүсвэл Юнивишн видео сангаас ...