Татварын буцаан олголтын хоёрдугаар ээлжийг энэ сарын сүүлийн хоёр хоног буюу өнөөдрөөс олгож эхэлж байгаа болохыг Татварын Ерөнхий газраас мэдээллээ.
Хувь хүний орлогын албан татварын буцаалтын хоёрдугаар ээлж буюу нэгдүгээр сарын 25-наас хойш татварын тайлан тушаасан 21.4 мянган иргэний 14.8 тэрбум төгрөгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулан Нийслэлийн Төрийн санд шилжүүлсэн байна.
Төрийн сангаас өнөөдрөөс буюу тавдугаар сарын 28-ны өдрөөс гүйлгээг хийж эхэллээ. 2014 оны татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаар улсын хэмжээнд 71.9 мянган иргэн тайлангаа ирүүлсэн бөгөөд үүнд 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор байгаа юм байна.
Татварын буцаан олголтын 48.6 хувийг анх удаа орон сууц худалдан аваад эхний жилдээ татвараа буцаан авч байгаа иргэд бүрдүүлж байгаа бол 39.6 хувийг 2, 3 дахь жилдээ үргэлжлүүлэн авч байгаа татвар төлөгчид бүрдүүлж байгаа аж.
Харин 12 хувийг сургалтын төлбөрийн буцаан олголт эзэлсэн байна.