Карлос Бакка хоёр гоол оруулан, Севилья түүхэндээ дөрөвдэх удаагийн Европа Лигийн цомыг өргөлөө. Варшав хотын Үндэсний цэнгэдэх хүрээлэнд явагдсан тоглолтын 7 дахь минутаас, Никола Калиничийн оруулсан гоолоор Украины баг тэргүүлэх болсон ч цомыг хамгаалагчид 20 минутын дараа хариуг нь барьж, Польш хамгаалагч Гжегож Крыховяк тооны харьцааг тэнцүүлсэн юм.
3 минутын дараа буюу 31 дэх минутад мөн л Испаний багаас Колумб довтлогч Карлос Бакка гоолдон, Севилья тэргүүлэх болсон ч эхний үе дуусахын өмнөхөн Руслан Ротан гоёмсог нэгэн гоолыг чөлөөт цохилтоос оруулан 2-2 харьцаатай эхний үе өндөрлөсөн.
Хоёр багийн тоглолтын сүүлийн хагасын 73 дах минутанд өнөөх л Карлос Бакка дахин гоолдон улмаар тоглолт 3-2 харьцаатай Севильягийн ялалтаар өндөрлөн, Испаний баг түүхэндээ 4 дэх удаагаа Европа Лигийн цомыг өргөлөө. Севилья клубын хувьд ийнхүү Европа Лигт хамгийн олон буюу 4 удаа түрүүлсэн цорын ганц баг болж байгаагаас гадна ирэх улиралд Аваргуудын Лигт шууд хэсгийн шатнаас оролцох эрхтэй болж байгаа юм.
Ингэснээр ирэх улиралд Аваргуудын Лигт Испани улсаас 5 баг оролцох боломжтой болж байгаа бөгөөд гагцхүү Ла Лигийн дөрөвдүгээр байранд орсон Валенсиа плей-оффын тоглолтонд өрсөлдөгч багаа хожих хэрэгтэй.
УЕФА Цом/ Европа Лигт хамгийн олон түрүүлсэн багууд:
- Севилья – 4 (2006, 2007, 2014, 2015)
- Интер Милан – 3 (1991, 1994, 1998)
- Ювентус – 3 (1977, 1990, 1993)
- Ливерпүүл – 3 (1973, 1976, 2001)