УИХ-аар Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал юу болсон талаар тодруулав.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав, “Долдугаар сарын 1-ний үйл явдал Цагдаагийн албаныхны хувьд том сургамж болсон. Хуулийн төсөл боловсруулж байх үед ч Ажлын хэсгийнхэн энэ асуудлыг авч хэлэлцсэн. Уг хуулийн төслийн 64 дүгээр зүйлд ямар үед галт зэвсэг хэрэглэх, галт зэвсгийг яаж хэрэглэх вэ гэсэн заалтыг оруулсан.
Эвдэн сүйтгэж, эмх замбараагүй байдал үүсгээгүй гэмгүй хүнийг хойноос нь хөөж буудсан шүү дээ гэж хэлдэг. Тэгэхээр ямар үед галт зэвсэг хэрэглэхийг хуульчлаад өгсөн. Ер нь онцгой, хямралт нөхцөл байдлын үед цагдаагийн алба хаагчид ажиллана. Хүч хүрэхгүй бол дотоодын цэргийг дайчилна. Нэмэлт хүч шаардлагатай бол Онцгой байдлын албан хаагчдыг дайчилна гэж хуульд заасан байдаг” гэлээ.
Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, “Долдугаар сарын 1-ний үймээний үеэр цагдаагийн 520 гаруй алба хаагч өртөж, 420 гаруй алба хаагч хүнд зэргийн гэмтэл авсан. Засгийн газраас нэг хүнд 5-10 сая төгрөгийн нөхөн олговор өгсөн. Зарим алба хаагч тэр үед авсан гэмтлийн улмаас эрүүл мэндээрээ хохирч хэвийн ажиллах боломжгүй, тэтгэвэрт гарах гэхэд нас нь залуу алба хаагчид олон байна” гэж хэллээ.