ФИФА-гийн /Олон улсын хөлбөмбөгийн холбоо/ зургаан албан тушаалтан мөнгө угаасан хэрэгт буруутгагдан Швейцарийн цагдаагийнханд баривчилагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тус холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаа энэ сарын 29-нд буюу өнөөдөр Цюрихт болох ёстой байсан юм. Дээрх авлигын шуугианы улмаас ерөнхийлөгчийн сонгууль хойшлогдож магадгүй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан.
Тэгвэл холбооны ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаа товлосон хугацаандаа болох бөгөөд сонгуульд өрсөлдөхөөр эрмэлзэж буй талаар одоогийн ерөнхийлөгч Йозеф Блаттер мэдээллээ.
УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мишель Платини болон бусад албан тушаалтнууд Олон улсын хөлбөмбөгийн холбооны 111 жилийн түүхэнд байгаагүй авлигын хэрэгт холбогдсон хариуцлагыг Блаттер үүрч, албан тушаалаасаа огцрох ёстой гэж шаардаж байгаа аж.
Харин Блаттер энэ талаар "Бүх хариуцлагыг намайг үүрэх ёстой гэж ихэнх хүмүүс бодож байгаа. Гэхдээ би холбооны хүн болгоныг хянаж чадахгүй шүү дээ. Хэрэв хэн нэгэн муу зүйл хийвэл түүнийгээ нуухыг оролдоно. Одоо хөлбөмбөгийн холбоо хүнд үеийг даван туулж байна. Энэ үед би холбоог орхихгүй. Холбоо доторх авлига, хээл хахуулийг ор үндсээр нь устгана" гэжээ.
ФИФА-гийн ерөнхийлөгчид өрсөлдөж буй Йордан ханхүү, 39 настай Али бин Аль-Хусейнийг дэмжихийг УЕФА-гаас уриалж байгаа юм. Тэрбээр амбийцтай залуу хүн. ФИФА-гийн ерөнхийлөгчөөр сонгогдвол холбооны төлөө олон зүйлийг хийнэ. Түүнээс гадна Йорданы ханхүү баян бөгөөд түүнд мөнгө хэрэггүй учир авлигын хэрэгт холбогдохгүй гэж үзэж байгаа аж.
Мөн 2018, 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрх аваад буй ОХУ, Катар улсуудаас хахууль авсан байж болзошгүй талаар бас яригдаж байгаа.
Энэ асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын эрх баригчид ФИФА-гийн дотоод журам. үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байна гэж мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС