Японы өмнөд хэсэгт байрлах Кагошима мужийн Кутиноэра арлын Кутиноэрабу галт уул өнөөдөр оргилж эхэлсэн байна. Энэ талаар Японы цаг уурын агентлагийг иш татан ТАСС агентлаг мэдээллээ.
Галт уул орон нутгийн цагаар 9:30 минутын үед оргилж эхэлсэн. Галт уулаас агаарт цацагдсан үнс, нурам 9000 метр хүрчээ.
Японы цаг уурын хүрээлэнгийн шинжээчид галт уулын дэлбэрэлт болсон бүс нутагт аюулын хамгийн өндөр түвшинг зарлав. Тус арлын оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Гал уулын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан, хохирол учирсан хүмүүсийн талаарх мэдээлэл байхгүй.
Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газраас Онцгой байдлын төв хороог байгуулсан байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй Засгийн газрын гишүүд тун удахгүй мөн цаг уурын хүрээлэнгийн шинжээчидтэй шуурхай хурал хийх аж.
Кутиноэрабу галт уул байрладаг арлын газар нутгийн хэмжээ 38 км.кв юм. Японы Кирисима-Яку үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг энэ газар халуун рашаан болон хэд хэдэн амралтын газар байдаг. 150 хүнээс бүрдсэн орон нутгийн иргэд ихэвчлэн загас агнуур, хөдөө аж ахуй эрхэлж, аялал жуулчлал салбарт ажилладаг юм.
Кутиноэрабу галт уул хамгийн сүүлд 1993 онд дэлбэрч, 3 хүн амиа алдаж байжээ.
Эх сурвалж: ИТАР ТАСС