Монгол Улс олон улсын энхийг сахиулах ажиллагаанд НҮБ-ын мандаттай оролцоод 13 жил болжээ. Өнөөдөр дэлхийн цэнхэр дуулгатнууд буюу энхийг сахиулагчдын олон улсын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулаад Зэвсэгт хүчний жанжин штабын 011 дүгээр ангийн Штабын даргын орлогч, дайчилгааны офицер, хошууч Д.Мөнхбаттай ярилцлаа.
-Танд энхийг сахиулагчдын өдрийн мэнд хүргэе. Энхийг сахиулах ажиллагаанд хэдэн удаа оролцож байв?
-Олон улсад НҮБ-ын мандаттай үүрэг гүйцэтгэж байсан цэнхэр дуулгатнууддаа энхийг сахиулагчдын өдрийн мэнд хүргэе. Би энхийг дэмжих ажиллагаанд хоёр удаа оролцсон. Анх 2007 онд Сьерра-Леон улсад дөрөвдүгээр ээлжийн багийн бүрэлдэхүүнд орж үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед манай багийнхан шүүхийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байлаа. Сьерра-Леонд цагийн байдал харьцангуй тайван байсан. Дараа нь БНӨСУ-д манай улсын 850 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальон үүрэг гүйцэтгэхэд сургалтын офицероор явсан. БНӨСУ-д 2013- 2014 онд есөн сарын хугацаатай үүрэг гүйцэтгэхэд амаргүй даваа таарч байлаа. Манай батальоныхныг очсоны дараа 2013 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр цагийн байдал хүндэрсэн. Өмнөд Суданд Динка, Нуер гэж хоёр омог байдаг.
Динка омгийн ерөнхийлөгч С.Кийр, Нуер омгийн дэд ерөнхийлөгч Р.Мачар хоёрын зөрчилдөөнөөс болж омог хоорондын тэмцэл гарсан. Иргэний дайн гэж хэлж болно. Энэ зэвсэгт мөргөлдөөнөөс үүдээд байлдааны хэд хэдэн ажиллагаа болсон. Манай батальоныхон Бентью, Париан хоёр сууринд салж байрласан байсан. Бентьюд манай батальоны төв бааз байрлаж, би Париан суурин дахь ротын захирагчаар ажилласан. Зэвсэгт мөргөлдөөнд шархадсан энгийн иргэдийг баазын байр руугаа оруулах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдлыг нь хангах ажлыг бид хариуцаж байлаа. Орон гэрээсээ дайжигчдын тоо 45 мянгад хүрч байсан үе. Ийм тооны хүмүүсийг бид байрандаа байрлуулж, тусламж үзүүлсэн гэсэн үг.
Ийнхүү улс төрийн нам доторх зөрчилдөөнөөр эхэлсэн зэвсэгт мөргөлдөөн тэдний үүрэг гүйцэтгэж байсан суурингуудад хүрээгээ тэлжээ. Ингэснээр Динка болон Нуер омог түлхүү тархан суурьшдаг, газрын тосны баялаг нөөцтэй Юнити, Жонглей, Дээд Нил зэрэг мужид хүчтэй нөлөөлж, омог хоорондын мөргөлдөөн энхийг сахиулагчдын хүчийг сорьж байсан талаар батальоны захирагч, хурандаа Б.Эрдэнэбат тэмдэглэжээ.
Нил мөрний хажуугаар битүү шугуйтай, юу ч харагддаггүй. Гэнэт л автоматаар галлаад эхэлсэн. Ийнхүү хоёр талын зэвсэгт мөргөлдөөн хоёр цаг гаруй үргэлжилсэн. Энэ үеэр гранатмётын пуужингийн хэлтэрхий миний нүд, хацар руу үсэрч, шархадсан.
-Та усан онгоцоор тээвэр хийж яваад халдлагад өртөж нүдээ гэмтээсэн гэж байсан. Тухайн үед юу болсон талаар дурсана уу?
-Жуба хотоос Малакал руу мянган тонн түлш, хүнс, орон гэрээсээ дайжигчдыг хүргэх шаардлага гарсан. Цагийн байдал тогтворгүй болсон учраас газраар тээвэр хийх боломжгүй болсон. Онгоцоор тээвэрлэх гэхээр олон хүнийг багтаах аргагүй байлаа. Тиймээс усан тээвэр хийх шийдвэр гаргасан. Жубагаас Малакал хүртэл 750 километрийн зайтай. Монголын багаас дөрвөн хүн явуулахаар болсон. Манай багийнханд завь байхгүй учраас хийлдэг завь гаргуулж, би ахалж явах үүрэг хүлээсэн. Мөн Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлах ахлагч н.Төрбаатар, Онцгой байдлын ангийн хоёр ахлагчтай явцгаасан.
Бид 2014 оны дөрөвдүгээр сарын 10-нд Нил мөрнөөр, усан онгоцоор Малакал руу хөдөлсөн. Хамгаалалтад Энэтхэгийн батальоны цэргүүд явсан. Усан замаар хурдтай явах боломжгүй байдаг тул цэргийн багийнхан Жубагаас гараад Бор хот дахь Энэтхэгийн батальоны хариуцлагын бүсэд гурав хоног саатсан. Байсхийгээд л зэвсэгт мөргөлдөөн гардаг хот учраас Борт үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүд тайван байх аргагүй. Өмнөд Суданы Засгийн газар, Энэтхэгийн батальоныхны хооронд үл ойлголцол гарсан учраас хамгаалалтаар явсан цэргүүд цаашаа явах боломгүй болсон. Тиймээс бид Непалын цэргүүдтэй явсан. Дөрөвдүгээр сарын 24-нд Фангак суурингаас 15 километр орчим яваад халдлагад өртсөн.
Нил мөрний хажуугаар битүү шугуйтай, юу ч харагддаггүй. Гэнэт л автоматаар галлаад эхэлсэн. Ийнхүү хоёр талын зэвсэгт мөргөлдөөн хоёр цаг гаруй үргэлжилсэн. Энэ үеэр гранатмётын пуужингийн хэлтэрхий миний нүд, хацар руу үсэрч, шархадсан. Ганц би ч шархдаагүй. Непалын нэг цэрэг гуяндаа буудуулсан. Завиар явж байсан хүмүүсээс гурав нь гэмтсэн. Мянган тонн түлш ачиж явсан хөлөг онгоц цаашаа явах аргагүй байлаа. Учир нь усан онгоцны хоёр хөдөлгүүр гранатмётын суманд өртөж, ажиллагаагүй болсон. Хөвж явсаар байгаад халдлага болсон эрэг рүү улам ойртсон. Азаар миамёт (мина харвагч)- ны суманд оногдоогүй. Хэрэв оногдсон бол түлш ачсан онгоц тэр чигээрээ дэлбэрэх байлаа. Хэрэв тэгсэн бол юу ч үлдэхгүй байсан биз.
Цэргийн хүн өөрөө амьд гарах нь гол биш. Бусдынхаа амийг хамгаалах хэрэгтэй гэсэн зарчим баримталдаг. Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн Мото буудлагын батальон 850 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Тэднээс хамгийн хүнд сорилттой тулгарсан нь хошууч Д.Мөнхбат. Тус батальоныхныг эх орондоо ирэхэд хоёр хүнийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасны нэг нь хошууч Д.Мөнхбат билээ.
-Тэгээд халдлагаас яаж мултарч гарсан бэ?
-Хоёр цагийн дараа өөрсдөө галаа зогсоосон. Галт зэвсэг нь дууссан байх л гэж би таамагласан. Бидэнд бол зэвсэг байсан. Ачаа ачсан усан онгоц 150 метрийн урттай гэхээр чамгүй том байгаа биз. Буудалцааны дараа онгоцоо орхихоос өөр арга байгаагүй. Хоёр жижиг онгоцон дээр даах хэмжээний ачаагаа аваад түлштэй хөлгөө орхиж, Фангак сууринд буцаж очсон. Уг нь НҮБ-ын далбаатай онгоц руу халдах ёсгүй л дээ. Холбогдох гэрээн дээрээ ч халдахгүй гэж тохиролцсон байдаг. “Бид тээвэрт явлаа, та нар халдахгүй шүү” гэж тохиролцдог. Гэтэл тийм зүйл болсон. Маргааш нь Малакалаас хоёр нисдэг тэрэг ирж шархадсан хүмүүсийг авч явсан. Ингээд би Энэтхэгийн хоёрдугаар шатны эмнэлэгт гурав хоног хэвтэж эмчлүүлсэн.
-Түлш ачсан онгоцоо орхиод явсан гэж ярилаа. Тэр ачааг заавал хүргэх үүрэгтэй байсан биз дээ?
-Голын урсгал дагаж хөвсөөр хөвсөөр байгаад онгоц өөрөө Малакал хүрсэн. Онгоцыг шалгаж үзэхэд халдлага үйлдсэн нөхөд буцаж ирээд үлдээсэн зарим зүйлийг авсан юм билээ. Хэрэв буцаж ирээд буудалцааныг үргэлжлүүлсэн бол бид амьд үлдэхгүй байсан байх. Манай батальоныхон агаар, усан замын эргүүл гээд ажиллагаанд заагдсан бүхий л чиглэлийн үүрэг гүйцэтгэсэн. Биднийг ийн ярилцаж суух зуур штабын дарга, хурандаа С.Эрдэнтөгс орж ирлээ. Тэрбээр “Би Д.Мөнхбатын тухай нэг зүйл хэлэх гэсэн юм. Бид таван жил хамт ажиллаж байна. Манай Д.Мөнхбат Өмнөд Суданд энхийг сахиулж байхдаа байлдааны ажиллагаанд оролцсон. Эсрэг талтай байлдааны сумаар буудалцсан түүх манай армид байхгүй. Ш.Самбуу-Ёндон, Г.Аззаяа хоёрын зэвсэгт бүлэглэлийнхнийг устгасан ажиллагаа бол 20 минутын дотор л болж өнгөрсөн үйл явдал. Харин Д.Мөнхбатын оролцсон буудалцаан хоёр цаг үргэлжилсэн. Бусдынхаа амийг аваръя гэсэн сэтгэл төрснөө ярьж байсан. Ийм л сэтгэл сайтай хүн дээ” хэмээн магтав.
-Та ер нь анх цэргийн амьдралтай хэрхэн холбогдсон бэ?
-1993 онд цэрэгт мордсон. Дорноговийн Зүүнбаянгийн цэргийн ангид хуваарилагдан очиж байлаа. Дарга нараа анх хараад цэргийн хүн болох хүсэл төрсөн. 1994 онд курст ороод онц дүнтэй төгсөж, ахлагч боллоо. Одоо офицер болчихоод байна.
Тэрбээр 1994 онд гэргийтэйгээ танилцжээ. Түүний эхнэр н.Даваадулам Батлан хамгаалах яаманд бичээч хийдэг байж. Одоо Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид нууцын дарга, архивын эрхлэгч юм байна. Түүнийг халдлагад өртөж нүдээ гэмтээхэд хамгийн их сэтгэл зовнисон хүн бол эхнэр Даваадулам нь. Энэ мэдээг сонсоод ихэд цочирдсон ч цэргийн хүний тэсвэр тэвчээрээр давж гарчээ.