ТААМАГ:
NBA 2014-2015 оны Аваргын төлөө 2 багийн талаарх миний таамаг бол Cleveland Cavaliers баг 6 тоглолтонд Golden State Warriors багийг ялна.
Улирлын тоглолтонд хоорондын 1:1 харьцаатайгаар тэнцсэн байна.
GOLDEN STATE WARRIORS (67-15)
Golden State Warriors баг Өрнөд бүсийн аваргын төлөө цувралд одоо цагийн шилдэг тоглогчдоор хүчээ зузаатгасан Houston Rockets багийг 4:1-ийн харьцаагаар илт давуу буулгаж авлаа. Rockets-чуудад холбон тоглогчийн байрлал үнэхээр хангалтгүйн дээр гол тоглогч James Harden-ы буруу шийдвэрүүд, бөмбөг алдалтууд, багийн самбарын бөмбөг авалт, хамгаалалт болон довтолгоонууд гэх мэтийн үзүүлэлтүүд эсрэг багаас дутуу байгаа нь харагдлаа.
NBA 2014-2015 оны аваргын төлөөх цувралд шидэлтийн мангасууд болох Warriors–чуудын ялах боломжийг 47%-тай гэж үзэж байна.
ДАВУУ ТАЛУУД:
- Улирлын үнэ цэнэтэй тоглогч Steven Curry сайн тоглолтууд үргэлжилсээр байгаа нь давуу тал юм. Плей-оффт онооны дундажаар тэргүүлж яваа нь оноо авах тал дээр илүү болох нь харагдаж байна. Холбон тоглогчийн байрлал дээр эсрэг багийг бодвол илүү давуу талтай.
- Kyle Thompson хэмээх сайн хамтран тоглогч байгаа нь багийн тоглолтод үлэмж хэмжээний тустай билээ. Хамгаалалт болон довтолгоонд жигд сайн тоглогч.
- Тоглолтын төгсгөлийг маш сайн хийдэг. Гарааны 5 тоглогчийн 4 нь холын шидэлт гүйцэтгэх чадвартай болохоор оноо ойролцоо өрсөлдөж байх үед төгсгөлийн шидэлтийг 4 тоглогч хийх боломжтой нь давуу тал нь юм.
- Хамтдаа удаан тоглож байгаа болохоор багийн уур амьсгал болон тоглолт үнэхээр сайн. Багийн оновчтой дамжуулалтын дундажаараа плей-оффт 2т яваа нь тоглогч нар хоорондын итгэлцэл, бие биеэ сайн мэдэрч байгаа нь харагдаж байна.
- Цуврал олон тоглолтоор шийдэгдэх болвол талбайдаа сүүлийн тоглолт хийх давуу талтай.
- Олон дундаж тоглогч нартай тул хэн нэг нь цоорох магадлал өндөр. Ялангуяа D.Green, H.Barnes, A.Iguodala нар зарим чухал тоглолтуудад гялалзсан сайн тогловол давуу тал болно.
СУЛ ТАЛУУД:
- Lebron James-ын байрлал энэ тэнцүү тоглох тоглогч байхгүй. Хамгаалах гэж толгойн өвчин болох болно.
- Финалын тоглолтын туршлагаар дутмаг.
- Холбон тоглогч болон хөнгөн довтлогч нарыг сайн хамгаалсан тохиолдолд багийн оноо авалт буурдаг сул талтай.
CLEVELAND CAVALIERS (53-29)
Дорнод бүсийн аваргын төлөө Cleveland Cavaliers баг дорнод бүсийн улирлын аварга Atlanta Hawks багийг 4:0 харьцаатайгаар илт илүүрхэн яллаа. Миний бие өмнөх цувралуудад өнөө цагийн лидер тоглогч болох Lebron James-ыг дутуу үнэлсэндээ хүлцэл өчье. Багийн тоглолтыг сайн гүйцэтгэж байсан Atlanta Hawks багийн зарим тоглогчдын гэмтэл бэртэлүүд, дүрмийн бус алдаанаас болж тоглолтоос гарсан тоглогч зэрэг нь энэхүү цувралд нь сөргөөр нөлөөлөв. Мөн бүсийн аваргын төлөөх тоглолтын туршлагагүй тоглогч нар, ялах сэтгэл зүйгүй, багийн лидергүй байгаа нь ихэд ажиглагдлаа.
Cleveland Cavaliers баг аваргын төлөөх цувралд дорнодын бүсээ тэргүүлсэн эрчээ алдалгүй, зовиуртай байгаа гэмтлүүдээ сайн амраан тоглоход хожих боломжийг 53%-тай гэж үзэж байна.
ДАВУУ ТАЛУУД:
- Lebron James-ын тоглолтын ур чадвар, биеийн хүч чадлаараа эсрэг багийн байрлал ижил тоглогчоос үнэхээр давуу. Довтолгоонд эсрэг багийн 2 тоглогч хамгаалалт хийхэд багийн бусад тоглогч нарт сул довтлох орон зайг үүсгэх том давуу талтай. Хамгаалалтын тал дээр ч багтаа үлэмж хэмжээний тустай тоглогч билээ. Мөн багтаа нөлөөлөх нөлөөлөөрөө плей-оффын турш тэргүүлж байгаан дээрхийг гэрчилнэ.
- Плейоффт дундаж оноо авалтаар 1т, эсрэг багтаа оноо бага алдалтаараа 4т. Энэ хоёр үзүүлэлтүүдийн дундажуудыг хооронд нь хасаж хамгийн их эерэг оноогоор бусад багаа тэргүүлж байгаан давуу тал юм. Мөн багаараа тоглолтонд нөлөөлөх байдлаар тэргүүлсээр байна.
- J.R.Smith, I.Shumpert нарын тоглогч нар холын шидэлтүүдээ амжилттай болговоос багийн хожилд том давуу тал бий болгоно.
- Бохир тоглолтоороо алдаршаад байгаа Matthew Dellavedova өмнөх цувралуудад гаргаж байсан тоглолтуудаа гаргахаас гадна, эсрэг багийн түлхүүр тоглогч нарыг тоглолтоос гаргаад байхад багт маш том давуу байдлыг үүсгэнэ.
- Сэтгэл зүй болон сэтгэл хөөрлөө тоглолтондоо нэг орчихвал оноогоор тасарчихдаг давуу талтай.
СУЛ ТАЛУУД:
- Lebron James-ын хамтран тоглогч нарын довтолгоонууд амжилтгүй болоод эхлэвэл багийн оноо явахгүй асуудалд орж эхэлнэ.
- Бэртэл гэмтэлтэй тоглогч нарын гэмтэл хүндэрвэл тоглолтоос гарна. Энэ мэдээж багийн тоглолтонд сөрөг нөлөө үзүүлнэ.
- Хэрэв цувралд бие биенээ хожоод яваад байвал сүүлийн тоглолтоо эсрэг багийн талбайд хийх нь сул тал болно.
Бэлтгэсэн: Г.Эрдэмбилиг