Монгол Улсын Хүндэт Мэргэн Даржаагийн Жамбын нэрэмжит хүүхдийн сур харвааны тэмцээн зургадугаар сарын 1-нд сурын талбайд болно.
Энэ тэмцээнийг Монголын үндэсний сурын холбоо харваачийн үр хүүхдүүдтэй хамтран 17 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Тэмцээнд оролцож цэц мэргэнээ сорьсон хүүхэд бүрд бэлэг гардуулдаг бөгөөд эрэгтэй, эмэгтэй тэргүүн байр, хамгийн хол харвасан хүүхдийг “Есүнхэй мэргэн”, хамгийн мэргэн буюу хасаанд тавьсан ганц ширхэг сурыг оносон хүүхдийг “Эрхий мэргэн”-ээр шалгаруулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулдаг аж.
Монгол Улсын Хүндэт Мэргэн Даржаагийн Жамба харвах дуртай хүүхэд бүрт нум сум хийж өгдөг байсан бөгөөд одоо ч хүүхдүүд тэр нум сумаар харвасаар байгааг түүний хүү хүүхдийн зохиолч Ж.Дашдондог бичсэн байдаг.
Хүүхдүүдэд хайртай, хүүхдүүдийг хайр, хүндлэлийг хүлээдэг харваачийн нэрэмжит хүүхдийн харвааг жил бүрийн хүүхдийн баяраар хийх санаа санаачлагыг 1998 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өдгөө 17 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм байна. Анхны жилдээ 19 хүүхэд оролцож байсан энэ тэмцээн өнөөдөр улсын хэмжээний тэмцээн болоод байна.