Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Эрхэмсэг ноён Петер Сияяартогийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжиж байна.
Энэ онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа.
Айлчлалын хүрээнд Унгар улсын тал 2006 онд хаасан Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа албан ёсоор сэргээн нээв.
Элчин сайдын яамыг нээж Монгол Улсын Гадаад хэргийн сайд, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Унгар Улсын Элчин сайд нар үг хэлэв.
Түүхэн хэлхээ холбоотой Унгар андууд маань Монгол оронд эргэн ирж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад энэхүү Элчин сайдын яам чухал ач холбогдолтой хэмээн нээлтийн үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэллээ.
Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон албаны бусад төлөөлөл оролцлоо хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.