Монгол Улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ой энэ жил тохиож байна. Ойд зориулж өнгөрсөн баасан гаригт МУИС, Монгол Японы Хүний нөөцийн хөгжлийн төв, Монгол дахь япон хэлний боловсролын 40 жилийн ойн комисс хамтран “МОНГОЛ ДАХЬ ЯПОН ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ, ЯПОН СУДЛАЛ -ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Ойн ёслолын арга хэмжээ нь ирэх арванхоёрдугаар сард болох бөгөөд япон хэлний багш нар баяраа угтаж, бүтэн жилийн турш бүтээлч ажлуудыг өрнүүлэхээр төлөвлөгөө гаргажээ. 40 жилийн ойн арга хэмжээнд япон хэлний багш нар, оюутнууд, үе үеийн төгсөгчдөө хамруулан энэ хугацаанд хийж бүтээсэн зүйл, ололт амжилтаа дүгнэж, япон хэл, соёлыг сурталчлан, Япон оронтой амьдралаа холбосон бүхий л хүмүүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэн идэвхжүүлэхийг зорьжээ.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн улсын дээд тусгай мэргэжлийн дунд боловсролын хорооны даргын 1975 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 26 тоот “нууц” тушаалаар МУИС-ийн Хэл бичгийн факультетэд япон хэлийн сонгоноор заах болжээ.
Монгол дахь япон хэлний сургалт, япон судлалыг хөгжүүлэх ба Япон, Монгол хоёр улсын найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилго ч тавьсан байна.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн улсын дээд тусгай мэргэжлийн дунд боловсролын хорооны даргын 1975 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 26 тоот “нууц” тушаалаар МУИС-ийн Хэл бичгийн факультетэд япон хэлийн сонгоноор заах болжээ. Анх монгол хэлний салбарын зургаан оюутанд япон хэл зааж эхэлснээр Монгол Улсад япон хэлтэй мэргэжилтэн бэлтгэх алхам тавигдсан түүхтэй.
МУИС-д япон хэлний сургалтыг эхлүүлэхэд доктор, профессор Чой.Лувсанжав, гавьяат багш Я.Шаарийбуу, багш доктор Г.Жамбалсүрэн, Д.Алмаас нар их үүрэг гүйцэтгэжээ. 1975 оны есдүгээр сараас Япон сангийн шугамаар Токиогийн Гадаад судлалын их сургуулийн профессор Хасүми Харүо анх манай улсад ирж япон хэл заажээ.
Түүнээс хойш МУИС-д 20 гаруй мэргэжилтэн багш Япон сан болон Жайкагийн шугамаар япон хэл заахын зэрэгцээ Япон сангаас япон хэл шинжлэл, түүх, уран зохиол, соёл зэрэг япон судлалын олон салбарыг хамарсан ном, толь бичиг зэргээр хангаж сургалтын материаллаг баазыг бэхжүүлжээ.
Эодэм шинжилгээний хурлыг нээж МУИС-ийн захирал проф. Р.БАТ-ЭРДЭНЭ, Монгол улсад суугаа Япон улсын Элчин сайд ТАКЭНОРИ ШИМИЗҮ нар мэндчилгээ дэвшүүллээ.
Р.БАТ-ЭРДЭНЭ: “ЯПОН ХЭЛ СУДЛАЛ” БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЛЭЭ
МУИС-ийн захирал, профессор Р.Бат-Эрдэнэ энэ хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол дахь япон хэлний сургалтыг 1975-1990, 1990 оноос өнөөг хүртэл гэж хоёр хуваан авч үздэг. 1990 он хүртэл япон хэлийг сонгон судлах хэлбэрээр зөвхөн МУИС-д зааж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 50 гаруй оюутан япон хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгсчээ.
1990 оноос хойш Япон орныг сонирхох, япон хэл сурах эрмэлзэлтэй болж, нийгмийн шаардлага, элсэгчдийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээр 1990 онд МУИС-ийн Хэл бичгийн факультетэд япон хэлний бие даасан анги байгуулагдсан түүхтэй. Түүний зэрэгцээ бага, дунд сургууль, хувийн их дээд сургуулиудад япон хэл заах болсноор Монголд япон хэлний сургалт хүрээгээ тэлжээ.
2012 оны судалгаагаар 12 мянга гаруй хүн Япон хэл сурч, судалж байна.
2012 оны судалгаагаар 12 мянга гаруй хүн Япон хэл сурч, судалж байна. МУИС-ийн хувьд Япон хэлтэй мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн 40 жилийн тэртээгээс өнөөг хүртэл япон хэлний орчуулагч, япон хэлний багш, гадаад албаны ажилтан мэргэжлээр нийт 520 гаруй бакалавр, хэл шинжлэл, боловсрол судлал-заах арга зүй, япон орон судлалаар 60 гаруй магистр, 10 гаруй доктор төгссөн байна.
1988 оноос Оройн албан бус сургалтаар 300-гаад суралцагч төгсчээ. 2006 оноос Япон хэл судлал, япон орон судлалаар мэргэжилтэн бэлтгэж байна. Магистр, докторын сургалтыг Япон-Монгол зэрэгцүүлсэн хэлшинжлэл, япон хэл заах арга, япон орон судлал, япон хэлний орчуулга чиглэлээр явуулж байгаа болно.
МУИС нь Токиогийн Гадаад Судлалын Их Сургууль, Осакагийн их сургууль зэрэг их сургуулиуд болон ШУА, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төв, Монголын япон хэлний багш нарын холбоо, Монголын япон судлалын нийгэмлэг, Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг гэсэн байгууллагатай байнга хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний хурал, семинарыг зохион байгуулж ирсэн нь Монгол дахь япон хэлний сургалт, судалгааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
МУИС-ийн Япон судлалын салбарын хамт олон 2013 онд “Япон хэл судлал” бакалаврын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн байна. 2013 оны судалгаагаар япон судлалын салбарын төгсөгчдийн 60 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа бол нийт төгсөгчдийн 85 хувь ажил эрхэлж буй нь чамлахааргүй үр дүн юм.
Тус салбарын багш нар япон-монгол зэрэгцүүлсэн хэл шинжлэл, боловсрол судлал, япон, монгол хэлний заах аргазүй, үндэстэн хоорондын нийгэм соёлын асуудал, Монгол Японы харилцаа, Японы түүх, соёл, уран зохиол, бүс нутаг судлал зэрэг чиглэлээр судалгаа хийж, үр дүнгээ ном, сурах бичиг, гарын авлага болгон хэвлүүлж олны хүртээл болгоод байна.
40 жилийнхээ ололт амжилтыг тэмдэглэж, цаашдын сургалт судалгааныхаа чиг хандлагыг хэлэлцэж байгаа МУИС-ийн япон хэлний багш нар болон мэргэжил нэгт нөхөд та бүхний сургалт, судалгааны ажил үргэлж үр өгөөжтэй байхыг хүсье. Манай багш нарыг байнга дэмжин хамтарч ажиллаж ирсэн Монгол улс дахь Япон улсын Элчин сайдын Яам болон бусад байгууллагуудад гүн талархал илэрхийлье.
Т.ШИМИЗҮ: ЯПОН ХЭЛ СУРЧ БУЙ ОЮУТАН ЗАЛУУС ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛЭХЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
Япон улсын Элчин сайд Т.Шимизү хэлсэн үгэндээ: “Монгол дахь япон хэлний боловсрол нь 40 жилийн түүхтэй болжээ. Энэ нь Япон, Монгол хоёр орны харилцаа урт удаан, гүн гүнзгий зүйл болохын нэг илрэл юм.
МУИС-д анхны япон хэлний курс байгуулагдсан жил буюу 1975 оноос Монголд япон хэлний сургалт явагдаж эхэлсэн билээ. Тухайн үед Япон, Монгол улсууд улс төрийн хувьд өөр өөр тогтолцоотой байсан ч, хоёр орны харилцааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэл хэн хэнд нь байсан тул энэхүү япон хэлний курс байгуулагдсан биз ээ.
1976 оноос хэрэгжиж эхэлсэн Японы Засгийн газрын тэтгэлгээр Японд сургах хөтөлбөрт бүртгүүлэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж ирсэн ба, өнгөрсөн долоо хоногт явагдсан энэ жилийн бүртгэлд 1000 орчим хүн бүртгүүлжээ.
Харин тус курсын анхны төгсөгч Долгор багш өдгөө Монголд япон хэлний боловсролыг дэлгэрүүлэх үйл хэргийг манлайлан, Монголын япон хэлний багш нарын холбооны тэргүүнээр ажиллаж байгаа нь онцлон тэмдэглүүштэй сайхан хэрэг юм.
Монголчуудын дунд япон хэл суралцах сонирхол ялангуяа ардчилсан хувьсгалаас хойш эрс нэмэгдсэн бөгөөд одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд япон хэлний сургалттай 60 гаруй боловсролын байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Япон хэл ба монгол хэл нь дүрэм, хэлзүйн хувьд ижил төстэй тал ихтэй ч, нөгөөтэйгүүр япон хэлний ханз үсэг нь монголчуудын хувьд төдийлөн дасал болоогүй.
Энэ мэт олон бэрхшээлийг амжилттай даван туулж, япон хэлийг заан сургаж буй багш нар, мөн япон хэлийг шамдан сурч буй оюутнууд та бүхний хичээл чармайлтыг гүнээ хүндэтгэж буйгаа илэрхийлье.
Монгол дахь япон хэлний боловсрол өнөөгийн түвшинд хүртэл хөгжиж ирсэн нь Монголын япон хэлний багш нарын холбооны хамт олон та бүхний нөр их хөдөлмөрийн үр шим билээ. Энэхүү завшааныг ашиглан та бүхний цуцашгүй хүчин чармайлтад халуун талархлаа илэрхийлж байна.
Японы Засгийн газраас сайн дурын багш, мэргэжилтнүүдийг илгээх болон Япон сангийн төрөл бүрийн хөтөлбөрүүдээр дамжуулан Монгол дахь япон хэлний боловсролыг дэмжиж ирсэн. Мөн 1976 оноос хэрэгжиж эхэлсэн Японы Засгийн газрын тэтгэлгээр Японд сургах хөтөлбөрт бүртгүүлэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж ирсэн ба, өнгөрсөн долоо хоногт явагдсан энэ жилийн бүртгэлд 1000 орчим хүн бүртгүүлжээ. Энэ нь Япон улсыг сонирхох болсон монголчууд улам бүр нэмэгдэж буйн нотолгоо юм.
Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсан, өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмол явагдах болсон зэрэг, хоёр орны найрамдалт харилцаа өдгөө өмнө нь байгаагүй өндөр хэмжээнд өргөжин хөгжиж байна.
Хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлэхэд иргэд хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд урьд Японд суралцаад ирсэн монгол залуус өнөөдөр салбар бүрт хоёр орны харилцааны гүүр болон идэвхтэй ажиллаж байна. Одоо япон хэл сурч буй оюутан залуус ч мөн адил хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.
“САКУРА” ТӨГӨЛ БАЙГУУЛЖЭЭ
Мод тарих үндэсний өдөр буюу тавдугаар сарын 9-нд Монгол Улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойн хүрээнд “Сакура” төгөл байгуулжээ. Хүйтэн өдөр байсан хэдий ч уг арга хэмжээнд багш, төгсөгчид, оюутнууд болон бусад хүн нийт 50 гаруй хүн Өвөр Зайсан дахь МУИС-ийн сургалт, судалгаа, үйлчилгээний төвд үрэл, үхрийн нүд зэрэг мод тарьж, төгөл байгуулсан байна.
Төгөл байгуулах модыг төгсөгч Д.Оюунгэрэл хандивласан бөгөөд салбарын төгсөгчид төгөлөө “Сакура” хэмээн нэрлэсэн нь бэлгэдлийн утгатай ажээ. Сакура цэцэг нь Япон орны төдийгүй япон хэлний сургалтын бэлгэ тэмдэг болдог тул хожмын нэг өдөр төгөлдөө Японы сакура цэцгийн модыг тарина хэмээн бэлгэдэж төгөлөө ийнхүү нэрлэжээ.
ЯПОН ХЭЛ, СОЁЛЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
МУИС-ийн япон судлалын салбарын оюутнууд 2007 оноос жил бүр зохион байгуулж ирсэн “Япон хэл соёлын өдөрлөг(хээрийн хичээл)” энэ жил тавдугаар сарын 16-ны өдөр “Гайхамшигт Япон орон” сэдвийн хүрээнд болжээ. Энэ удаагийн хээрийн хичээлийг МУИС, ШУТИС, МУБИС, ХИС-ийн оюутнууд хамтран зохион байгуулж оролцсон байна.
Монгол Улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойд зориулсан энэ арга хэмжээ нь япон хэл соёлыг судалж сурталчлах, япон хэл соёл судлалын чиглэлээр мэргэшиж буй багш оюутны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Уг арга хэмжээнд дээрх дөрвөн их сургуулийн 130 гаруй багш, оюутан оролцжээ.
Өдөрлөгийг Японы Элчин сайдын яам дэмжин оролцож, Соёл мэдээллийн хэлтсийн дарга К.Ямамото, атташе Т.Икэбэ нар япон үндэсний хувцас эрэгтэй кимононы онцлог ба самурайн хуяг, дуулгыг танилцуулсан нь Японы түүх соёлыг судлахад ач холбогдолтой боллоо. МУИС-ийн япон судлалын салбарын оюутнууд М.Хишикава багшийн хамт япон үндэсний хувцас эмэгтэй кимоног нэгэн эмэгтэйн амьдралаар дамжуулан танилцуулахын зэрэгцээ Японы үе үеийн алдартай дууг дуулж сонирхуулав.
Түүнчлэн МУИС-ийн Монгол-Япон судлалын ангийн оюутнууд Японы “хамгийн хамгийн” болон сүмо, ШУТИС-ийн оюутнууд Японы анимэ, косплей, МУБИС-ийн оюутнууд бийрэн бичлэгийн урлаг, ХИС-ийн оюутнууд цэцгийн урлаг икебанагийн тухай судалж мэдсэн зүйлээ танилцууллаа.
Түүнчлэн багш, оюутнууд багт хуваагдан Центавр, Чанга шивнээ зэрэг хөгжөөнт тэмцээнийг япон, монгол хэлээр явуулсны зэрэгцээ буухиа, олс таталт зэрэг спорт тэмцээн зохион явуулсан нь оюутнуудын нөхөрсөг уур амьсгалыг бэхжүүлж, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд тус дэмтэй боллоо.