Тавантолгойн гэрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх Ажлын хэсгийнхэн өнөөдөр нээлттэй хуралдах байсан хаалттай хуралдахаар болжээ. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
-Ажлын хэсгийн үйл ажиллагааны явц ямар байна вэ?
-Бид өнгөрсөн хугацаанд Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас мэдээлэл авах хүсэлт хүргүүлсэн. Нийт 13 албан бичгийн хариуг хүлээж аваад 3000 гаруй хуудас материалд манай ажлын хэсэг анализ хийгээд, 50 гаруй хуудастай дүгнэлт гаргаад байна. Хүссэн материалуудаас ирээгүй 2-3 материал бий. Нэгдүгээрт, гэрээний англи эх хувилбар өнөөг хүртэл ирэхгүй байна. Яагаад ирэхгүй байгааг ойлгохгүй байна. Лондонгийн арбитрын шүүхэд эх хувилбарыг авч хэлэлцэх учир бид үүнийг үзэх ёстой. ЗГХЭГ-аас дутуу материалыг гүйцээгээд өгчихвөл Ажлын хэсгийн дүгнэлт 2-3 хоногт багтаад гарчихна.
-Хүсээд авч чадахгүй байгаа бусад материал нь юу вэ?
-Хоёрдугаарт, 2014 оны Засгийн газрын 268 дугаар тогтоолыг батлах протокол. Энэ тогтоолоор Тавантолгойн орд газарт хөрөнгө оруулагч шалгаруулах тендерийн 7 зүйлтэй шалгуурыг тавьсан байдаг. Хэд хэдэн асуудал дээр нэг компанийг шалгаруулах зорилгоор гаргасан тогтоол гэж дүгнэж байгаа учир протоколыг авч, Засгийн газрын хэн гэдэг гишүүн ямар санал гаргасныг мэдэх хэрэгтэй байна. Гуравдахь материал нь хөрөнгө оруулагчдын санхүүгийн байдалд нь дүн шинжилгээ хийсэн бие даасан экспертүүдийг ажиллуулж, дүгнэлт ирүүл гэсэн. Энэ материалыг бид олон улсын нээлттэй компани гэдгээр нь олон улсын нээлттэй тайланд үндэслэн, олон улсын шинжээчдийн дүгнэлтээс харах боломжтой. Гурав хоногт бүх материалуудаа манай ажлын хэсгийнхэн уншиж дуусаад эцсийн дүгнэлтээ гаргаж УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж байна.
-Дүгнэлтэд ямар асуудлууд орох бол?
-Ямар ч байсан Монголын төмөр зам компани 51 хувиа эзэмшээд урагшаа явах Гашуун сухайт, Ухаахудагийн төмөр зам болон зүүн чиглэлийн 1300 км төмөр замынхаа асуудлыг хөрөнгө оруулагчид хамтад нь шийдэх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Тэгэхээр анх 2010 онд шалгарч ажилласан 6 компанидаа эргэн хүсэлт тавьж, тендерийг дахин зарлах боломжийг ч эргэн харах ёстой гэж бодож байна. Энэ 6 компаниас эхлээд төмөр замд хөрөнгө оруулах компанийг шалгаруулъя, төмөр замд хөрөнгө оруулалт хийж байгаа компанидаа Тавантолгойн олборлолтыг өгье гэдэг дүгнэлт гаргахаар ярилцлаа. Энэ дүгнэлтийг гаргаснаа олборлогч компаниар “Энержи ресурс”, Монголын төмөр зам, Эрдэнэс Тавантолгой компани Япон, Хятад, Орос гэх мэт аль ч улсын компани хамтран оролцох бүрэн боломжтой. Тэгэхээр энэ нь бидний хийх ёстой гол ажил гэж харсан.
-Иргэдийн эзэмших 1072 хувьцааны асуудлаар ямар дүгнэлт гаргав?
-Дүгнэлтэд оруулах нэг чухал зүйл нь энэ. Тавантолгой дээр нийт 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасан байдаг. Үүнийг нэрлэсэн үнээр нь тооцвол 14 их наяд төгрөг. 2.1 иргэн болон аж ахуйн нэгжүүдийн хувьцаа бол 1.5 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар өөрийн эзэмшиж байгаа хувьцааг хэн нэгэн хүнд цаашид яаж ашиглуулах нь Засгийн газрын мэдлийн асуудал. Харин иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьцааг хэрэв цааш нь дамжуулан хэн нэгэнд ашиглуулах гэж байгаа бол зөвшөөрлийг нь авах, эсвэл нөхөн төлбөр төлөх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс магадгүй Засгийн газар энэ хувьцааг 1.5 тэрбум төгрөгөөр хуралдаж аваад, хэрэгжүүлэгч компаниуддаа өөрийн хүслээрээ өгч болох юм гэсэн дүгнэлт гаргаж байна. Тиймээс 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй хэмээн ярилцаж байгаа.
-Төслийн 51 хувийг Эрдэнэс Тавантолгой компани өөрөө эзэмшихээр гэрээнд өөрчлөлт оруулна гэж ойлгож болох уу?
-Эрдэнэс Тавантолгой компани дангаараа эзэмших шаардлага байхгүй. Ямар компани нь гэрээ байгуулах тухай асуудал биш. Бүх компанид нээлттэйгээр хөндлөн чиглэлийн төмөр зам барих 3.1 тэрбум доллар, урагшаа чиглэлийн 268 км төмөр зам барих 1 тэрбум долларыг төмөр замд гаргаж чадах компанид л Тавантолгойн олборлолтын үйл ажиллагаанд оролцох нь зүйтэй гэж үзэж байна.
-Тэгэхээр гэрээ энэ байдлаараа цааш явахгүй гэсэн үг үү?
-Бид ийм дүгнэлт гаргаж өгнө. Засгийн газар манай дүгнэлттэй санал нийлбэл Тавантолгойн гэрээнийхээ саналыг буцааж авах байх гэж бодож байна. Маш олон хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа учир энэ гэрээг УИХ-аар хэлэлцэхгүй ч байж болно.