Ирэх улирлын Аваргуудын Лигт тоглох 22 багийн нэрс одоогоор тодроод байна. Харин үлдсэн 10 эрхийн төлөөх тоглолтууд наймдугаар сарын дундуур эхлэх бөгөөд энэ эрхийн төлөө Манчестер Юнайтед, Валенсиа, Лацио, Байер Леверкузен, Монако, Фенербахче зэрэг багуудаас гадна зохих сонгон шалгаруулалтуудыг давж гарч ирсэн бусад лигүүдийн багууд өрсөлдөх юм.
Европын Хөлбөмбөгийн Холбоо 2015/16 оны Аваргуудын Лигт хэд хэдэн өөрчлөлт оруулсан бөгөөд өмнө нь ЕХХ-ны чансаагаар хамгийн өндөр чансаатай 8 баг хэсэг толгойлох буюу 1-р сагснаас сугалагддаг байсан бол шинэчилсэн дүрмээр хамгийн өндөр чансаатай 8 улсын лигүүдийн аварга багууд хэсэг толгойлох болж байгаа юм.
2015/16 оны Аваргуудын Лигийн хэсгийн шатанд тоглох багууд:
- Испани (3): Барселона*, Реал Мадрид, Атлетико Мадрид
- Англи (3): Челси*, Манчестер Сити, Арсенал
- Герман (3): Байерн Мюнхен*, Вольфсбург, Боруссиа Мюнхенгладбах
- Итали (2): Ювентус*, Рома
- Португаль (2): Бенфика*, Порто
- Франц (2): ПСЖ*, Олимпик Лион
- ОХУ (1): Зенит*
- Нидерланд (1): ПСВ Эйндховен*
- Украин (1): Динамо Киев
- Бельги (1): Гент
- Турк (1): Галатасарай
- Грек (1): Олимпиакос
- Европа Лигийн аварга: Севилья
- Плей-оффийн шатны ялагчид (10): Удахгүй тодорно
“*”-аар тэмдэглэгдсэн багууд хэсэг толгойлно.
Түүнчлэн ирэх улирлын Аваргуудын Лигийн бас нэг онцлог нь Европа Лигийн аварга баг шууд хэсгийн шатнаас тус тэмцээнд оролцох болж байгаа явдал бөгөөд Испаний Севилья клуб Европа Лигийн аварга болж Аваргуудын Лигийн эрх хожсон анхны баг болоод байгаа юм.
Нөгөөтэйгүүр, Ла Лигийн дөрөвдүгээр байранд орсон Валенсиа клуб наймдугаар сард эхлэх плей-оффийн шатанд өрсөлдөгч байгаа хожиж чадвал ирэх улиралд нэг улсаас, Испани улсаас Аваргуудын лигт 5 баг тоглосон анхны тохиолдол болно.