АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хөлөндөө эмчилгээ хийлгэхээр өнөө өглөө Массачусетс мужийн Бостон хотын Нэгдсэн эмнэлэгт ирсэн тухай хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдээллээ.
Керрид маргааш өглөө мэс ажилбар хийх бөгөөд үүнээс өмнө тэрбээр “Исламын улс” алан хядах бүлэглэлтэй тэмцэх тухай барууны орнуудын Гадаад хэргийн сайд нарын Парис хотноо болох уулзалтад цахимаар оролцох юм байна.
Сануулахад Жон Керри өнгөрсөн амралтын өдрийн өглөө Францад унадаг дугуй унаж байгаад осолдон хөлөө хугалсан.
Керри Францын Сьонзье хотоос холгүй орших Альпын нурууны ойролцоо унадаг дугуй унаж байгаад баруун гуяны ясаа хугалсан байна. Үүний дараа Керриг нисдэг тэргээр Швейцарийн Женев хотын эмнэлэгт даруй хүргэжээ.
Өдгөө 71 настай Жон Керри Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар тус улсын Гадаад хэргийн сайд Жавад Зарифтай хэлэлцээ хийхээр Швейцарьт очоод байжээ.
Эх сурвалж: ВВС