Хятадын Нанжин хотоос Чунцин муж руу зорьж явсан 450 зорчигчтой усан онгоц өчигдөр /06.02/ далайн хүчтэй шуурганы улмаас Хубей мужийн орчимд Хөх мөрөнд живсэн талаар бид мэдээлсэн.
"Дорнын од" усан онгоцны зорчигчдыг аврах ажиллагаа үргэлжилж байна. Аврах багийнхан одоогийн байдлаар 14 хүнийг аварч, мөн 14 хүнийг цогцсыг уснаас гарган авчээ.
Амь аврагдсан хүмүүсийн дунд хөлгийн ахмад болон ахлах инженер байгаа бөгөөд цагдаагийнхан тэднээс мөрдөн байцаалт авахаар түр саатуулаад байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад онгоцны ахмадын хэлснээр усан онгоц шуурганд өртсөн. Аюулын дохио илгээх ч боломж олдоогүй хөмөрсөн гэсэн юм.
Нийт 4000 орчим хүн, 110 хөлөг онгоцыг дайчилсан аврах ажиллагаа шөнө хүртэл зогсолтгүй үргэлжилж байгаа юм.
Осолдсон онгоцонд Нанжиний аяллын компаниудын зохион байгуулсан аялалд хамрагдаж, амарч зугаалж явсан 50-80 насны ахмадууд голдуу зорчиж явжээ.
"Дорнын од" усан онгоцны урт нь 76.5 метр бөгөөд 2200 тоннын даацтай, хамгийн ихдээ 534 хүн зорчих боломжтой. Иймээс зорчигчдын даац хэтэрсэн гэх үндэслэл байхгүй аж.
Түүнчлэн Нанжин хотоос Чунцин муж руу аялал зохион байгуулдаг аялал жуулчлалын компани энэхүү ослын дараа даруй хаагдсан байна.
Тус компанийн үүдэнд сураггүй байгаа зорчигчдын ар гэрийнхэн цуглаж ямар нэгэн мэдээлэл сураг сонсоно гэж найдаж байгаа юм.