Германы канцлер Ангела Меркель энэ сарын 7-8-нд Баварийн Эльмау ордонд болох “Их долоо”-гийн орнуудын төрийн тэргүүн болон Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтын өмнө олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй гол аюулыг нэрлэжээ.
Түүний энэхүү нийтлэл Японы Yomiuri сонины өнөөдрийн дугаарт бүрэн эхээрээ хэвлэгдсэн байна.
Тэрбээр тус нийтлэлдээ “Хүйтэн дайн дууссаны 25 жилийн дараа Европ дахь энх тайван байдал Крым ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэгт нэгдэн орсноор дуусгавар болно гэж хэн ч төсөөлж байсангүй. Түүнчлэн эбола вирусийн халдвар Африкийн улс орнуудын хөгжилд заналхийлнэ, мөн Ойрхи Дорнодод хүчээ авч буй хэт даврагчид дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлнэ гэдгийг төсөөлөхөд ч хэцүү байсан. Тиймээс хэдэн өдрийн дараа болох G7-ийн дээд хэмжээний уулзалт гол хэлэлцэх асуудлууд дээрхүүд байх нь.
“Их долоо” буюу G7 нь эдийн засгийн хөгжилтэй орнуудын нэгдэл бөгөөд түүний бүрэлдэхүүнд Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Япон багтдаг. Тус нийгэмлэгийн гол зорилго нь дэлхийн улс төр, нийгмийн асуудлыг шийдэх арга замыг олох.
"Их долоо"-гийн бүрэлдэхүүнд 1997 онд ОХУ нэгдэн орсноор “Их найм” гэж нэрлэгдэх болсон. Гэвч Украины хямралаас үүдэн Орос, Барууны хоорондын харилцаанд ан цав үүсэж, 2014 оны гуравдугаар сард Оросыг тус нийгэмлэгээс хассан байна.
Эх сурвалж: ИТАР ТАСС