Зүүн хойд Азийн өндөрлөгт олон улсын хөгжмийн наадам тодотголтойгоор гарч ирж буй "Hunnu Music Festival" энэ жил авьяас ур чадвараараа ид танигдаж, дэлхийн орчин үеийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлогчдын нэг болоод буй Tokimonsta оролцохоор боллоо.
Лос Анжелес хотоос гаралтай DJ, продюсер Tokimonsta олон улсын томоохон фестивалиудаар аялан тоглосон.
2015 оны Coachella наадмын амьд тоглолт нь түүнд улам их нэр алдрыг авчраад байгаа билээ.
Тэрээр яг одоогоор Австрали, Шинэ Зеландад аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа.
Түүний хамгийн сүүлийн хамтарсан уран бүтээл олон улсын Billboard чартаар зарлагдаж сая сая сонсогчдын хүртээл болоод байна.
Түүнчлэн энэ зуны оргил үе буюу долдугаар сарын 14-нд Чингис хааны морьт хөшөөт цогцолборт зохиогдох хөгжмийн наадамд Парис хотын орчин үеийн электроник хөгжмийн талбараас олон улсад танигдаж эхлээд буй WeKeed, Сөүл хотын алдарт Octagon клубийн Benjamin Kim нар хүрэлцэн ирж амьд тоглолтоо хүргэнэ.
Нийт 18 цагийн хөтөлбөртэй Hunnu Music Festival-д Монголын орчин үеийн хөгжмийн шинэ залуу, шилдэг DJ уран бүтээлчид болох Araatan, BTR, Enkool, The Cosmic BangerZ, HENZA, Mac Harris, Anar, MMP TMk нар хамтдаа залуусын хамгийн ихээр сонсдог электроник хөгжмийн 10 гаруй урсгалаар тоглох юм.
Үүгээр зогсохгүй наадамд хүрэлцэн ирэгсэд өдрийн туршид хамтлаг дуучдын тоглолт, орчин үеийн бүжиг, спортын үзүүлбэр, энтертайнмент хөтөлбөрийг аялал жуулчлалын төв болсон Цонжин Болдогийн цогцолборын задгай талбайд үзэж, сонирхох боломжтой юм.
Наадмын тасалбар 30,000 төгрөг, VIP тасалбар 100,000 төгрөгөөр худалдаалж байна. Онлайн тасалбар easyticket.mn-сайтаар зарагдаж эхлээд байна.
Залуус зургадугаар сарын 8-12-нд 3 хүний багц тасалбарыг нэг тасалбарын үнээр захиалж авах боломжтой.
"Hunnu Music Festival" нь аялал жуулчлалыг дэмжсэн найрсаг Улаанбаатар хотын залуусыг байгальд хоргүй, хаяандаа хоггүй орчинд дуртай хөгжмөө сонсож наадахыг урьж байна.