-Гарааны бизнес-
Гарааны бизнес булангийн энэ удаагийн дугаараар Hand art studio-г онцолж байна. 2005 оноос сонирхлоороо гар урлал хийж эхэлсэн Б.Энхтуяа өнөөдөр өөрийн гэсэн урлантай, захиалагчтай болсон байна. Эгчийнхээ ээмгийг засаж өгөхөөр аваад өөрөө хийж болох юм байна гэсэн санаа төрсөн цагаас хойш эхэлсэн түүний бүтээлүүд ээмэг зүүлт, урилга, дэвтэр, дэр гээд өнөөдөр гарын арван хуруунд багтахааргүй олон төрөл болжээ.
“Хийж чадахаар санагдвал юу ч хамаагүй хийгээд л өгнө” хэмээн ярих энэ бүсгүй хийж бүтээх хүсэл, тэмүүллээр дүүрэн байгаа нь мэдрэгдэж байлаа.
Урлангийн хаалганы хонхыг хүртэл модон байшин хэлбэрээр хийсэн байх бөгөөд түүний урланд байхгүй юм үгүй. Жижиг материалаас эхлээд багаж, ном сурах бичгийг бүгдийг нь ангилж, нэрлэж тавьсан нь түүний бүтээлч сэтгэлгээг илтгэх мэт.

Талх шиг өдөр тутам хэрэглэгддэг зүйл биш болохоор эрэлт тийм ч их биш. Гэхдээ танил талаараа дамжуулаад захиалга бол тасрахгүй хэмээн тэрээр инээмсэглэн ярьсан юм.
Биднийг очих үед тэрээр хуримын ерөөлийн үг бичдэг дэвтэр, урилга, ширээний дугаарын захиалгатай сууж байсан юм. Хурим найрын улирал ирсэн энэ үед амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөчийг өнгөрүүлэх гэж буй хосууд түүний энэ бүтээлийг сонирхоход илүүдэхгүй гэдгийг онцольё.
Өнөөдөр хүн бүр л дор бүрнээ чадах чинээгээрээ хийж, бүтээхийг төлөө зүтгэж байна. Бид дэлхийн хэмжээний биш юм аа гэхэд дотооддоо жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлага нэн тэргүүнд байна. Тиймээс ч бид Гарааны бизнес буландаа бүтээлч хүн бүрийг урин, оролцуулдаг. Ингээд Hand art studio-г үүсгэн байгуулагч Б.Энхтуяатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Анх хэзээнээс бүтээл хийж эхэлсэн юм бэ?
-Нилээн эртнээс шүү. 2005 оноос эхлээд сонирхлоороо хийж эхэлсэн. Ажлынхаа хажуугаар хийдэг байж байгаад дагнаж хийгээд хоёр жил болж байна.
-Анхны бүтээл нь юу байсан юм бол? Таны тухай захиалгаар дэр хийдэг гэдгээр нь мэдэж ирсэн. Гэтэл бүтээгдэхүүний нэр төрөл олон юм.
-Би ер нь есөн шидийн л юм хийдэг шүү дээ /инээв/. Хамгийн анх гоёл чимэглэлийн зүйл хийдэг байсан юм. Одоо бол гар аргаар хийсэн дэвтэр түлхүү хийж байна. Нэр төрлийн хувьд гар хийцийн урилга, дэвтэр, арьсан бугуйвч, захиалгаар дэр хийх зэрэг л юм хийж байна даа. Ер нь бол хүн юу захиална, санаанд минь хүрээд хийгээд өгчих юм шиг санагдвал захиалгыг нь авчихдаг юм. Зарим хүн гуталныхаа олмыг хүртэл засуулах гээд ирнэ шүү дээ. Тэгэхээр нь харж байгаад л чадахаар бол хийчихнэ, чадахгүй бол тэрийгээ хэлээд явуулдаг юм.
Анх манай нэг эгчийн ээмэг нь эвдэрчихсэн, түүнийгээ янзлаад өгөөч гээд надад өгсөн юм. Хараад байсан чинь хийсэн бүтэц нь их амархан хийж болмоор санагдаад тэрнээс хойш гоёл чимэглэл хийж эхэлж байсан. Ер нь тэрнээс хойш хийж болохоор юм байна гээд олон зүйлийг хийж эхэлсэн.
Дэрийг 2012 оноос хийж эхэлсэн. Даавуун цүнх, хувцасны уут гээд янз бүрийн юм бий. Сүүлд хүмүүс модон дээр зураг буулгаж байгаа. Хүмүүсийн захиалгаар гэсэн үг. Зургийг нь хэвлээд модон дээр буулгачихдаг юм.
-Гар аргаар хийж байгаа болохоор жижиг бүрдэл хэсгүүдээс эхлээд багаж хэрэгсэл хүртэл шаардагдана. Манайд ер нь тэд нар хэр олдоцтой байдаг юм бол?
-Нэг үеэ бодвол төрөл нь ч тэр, олдоц нь ч тэр их болчихсон. Би материалуудаа солонгос, америкаас захиж авдаг юм. Яг миний хүссэн материал байхгүй байх тохиолдол байдаг учраас солонгосоос захичихдаг.
-Цаад талын өрөөнд хананд өлгөөтэй туслах материалууд харагдсан. Өөрөө ашиглахаас гадна бас худалддаг юм уу?
-Тийм ээ. Хажуу өрөөндөө өөрийнхөө болон найзуудынхаа хийсэн зүйлээ тавьж зардаг. Бас гоёл чимэглэл, өөр бусад зүйлсийг хийх туслах материалуудыг зардаг юм.

-Гар ажиллагаа шаарддаг болохоор өртөг нь үнэтэй байдаг байх?
-Мэдээж бага зэрэг үнэтэй. Материал дээрээс нэмээд өөрийнхөө ажлын өртгийг нэмдэг. Гар ажиллагаатай болохоор цаг их шаардана. Одоо ч гэсэн намайг харж байгаа биз дээ, энэ дэвтрийг яаж хийж байна. /инээв.сурв/
-Эсгүүрийн дэвтрээс гадна яг одоо хийж байгаа гар аргаар хийсэн дэвтрийн санаа анх яаж төрөв?
-Дотор байсан санаагаа саяхнаас хэрэгжүүлж эхлээд байна л даа. Анх интернэтээс санаа аваад хийвэл зүгээр юм байна, би яагаад чадахгүй гэж бодож байлаа. Би ер нь хуучруулсан гэх юм уу тийм юманд их дуртай л даа.
-Өнөөдрийн хийж байгаа нь ямар зориулалттай, юунд ашиглах гэж байгаа юм бол?
-Энэ хуримын зочдын ерөөлийн үг бичих дэвтэр байгаа юм. Хүмүүс сүүлийн үед хуримыг их гоё хийдэг болчихсон байна. Ерөөлийн үг бичих дэвтэр, бал, ширээний дугаар хийх сав, урилга гээд бүгдийг нь адилхан гар аргаар захиалан хийлгэдэг болсон.
-Таныг сургалт явуулдаг гэж сонссон?
-Хог болгон хог биш, юмхнаар юм хийх гээд сургалт явуулдаг юм. Хүмүүс сурах гээд холбогдвол цагаа тохироод заадаг юм. Нэг удаагийн сургалт 20-30 мянга, шаталсан сургалт нь хугацаанаасаа хамаараад үнэ нь өөр байдаг.
-Хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүст бэрхшээлтэй зүйл мэдээж байдаг. Гар урлал хийдэг хүний хувьд яг энийг л шийдчихвэл болох гээд байна гэж боддог зүйл байдаг байх?
-Санхүү, ажлын байр гээд тоочвол олон бэрхшээл байдаг тэр бүрийг тоочоод яах вэ. Бэрхшээлийн тухай ярьмааргүй байна аа. Хүн бүхэнд л бэрхшээл байдаг. Тэрэнтэй адилаар надад ч гэсэн тулгарсан. Гэхдээ тэрийг тоочоод баймааргүй байна. Миний хувьд мөнгө олох, олохгүй нь чухал биш. Яагаад гэхээр дуртай зүйлээ хийж байгаа учраас. Дуртай юмаа хийвэл ядаж л уур, бухимдалгүй, байн байн цаг харахгүй амар шүү дээ. Тэгтлээ их мөнгө олохгүй ч гэсэн сэтгэлд сайхан, амар байдаг юм.
Сүүлийн үед гар урлал хийдэг хүмүүс их болчихсон. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжээс эхлээд олон хүн энэ чиглэлээр ажиллаж байна. Тэгэхээр энэ хүмүүсийн бүтээлийг нэг дор болгоод үзэсгэлэн худалдаа гаргадаг байвал их зүгээр юм шиг санагддаг. Үзэсгэлэн болох нь болдог юм. Гэхдээ лангууны түрээс нь үнэтэй талдаа. Тэгэхээр гэртээ суугаад хийдэг хүмүүс, дөнгөж эхэлж байгаа хүмүүсийн хувьд хүндрэлтэй байдаг. Тиймээс энэ тал дээр анхаарвал зүгээр юм шиг санагддаг.
-Дуртай зүйлээ хийж байгаа болохоор тэгтлээ мөнгө олохгүй ч гэсэн сайхан байдаг гэлээ. Гэхдээ өөрийн гэсэн бизнестэй болчихсон хүн энийгээ өргөжүүлье, томруулъя гэж мэдээж боддог л байх. Таны цаашдын төлөвлөгөө юу байна?
-Мэдээж өргөжүүлье л гэж бодолгүй яах вэ. Надад энийгээ томруулаад, хүсэж зорьж буй зүйлдээ, мөрөөдөлдөө хүрэх бодол байгаа. Миний хийдэг бүтээгдэхүүн талх тариа шиг зүйл биш болохоор бас тийм ч эрэлттэй биш. Гэхдээ фэйсбүүк болон өмнө нь захиалж байсан хүмүүс, тэднээс сонссон хүмүүс гээд захиалга бол тасрахгүй. ирдэг юм. Цаашид гар аргаар хийдэг дэвтрээ олон төрөлтэй болгох санаатай байна.
Түүний хийсэн бүтээлүүд танд таалагдаж байвал ЭНД дарж фэйсбүүк хуудастай танилцана уу. Бүтээлч, уран бүсгүй Баянгол зочид буудлын арын 2-р байранд байрлан урлан дээрээ бүтээгдэхүүнээ худалдаалдаг. Мөн Blue Sky-ийн нэгдүгээр давхарт байрладаг ОТ бэлэг дурсгалын дэлгүүрээс түүний урласан бүтээлүүдийг сонирхоорой.