Хөшөө дурсгал гэдэг их сайхан зүйл. Хөшөө бүр ямар нэг түүх өгүүлж, утга илэрхийлнэ. 2014 оны байдлаар нийслэл хотод 153 хөшөө дурсгал байна гэжээ. Харин бид тэр бүх хөшөөг мэдэх үү?
Миний хариулт “ҮГҮЙ” байсан учраас энэ цувралыг бэлтгэхээр шийдсэн юм. Цувралын эхэнд Анкарагийн гудамжинд орших “Бүжиглэж буй Турк залуу” хөшөөг онцолж байна. “Зоос гоёл”-ын замын эсрэг талд байрлах, усан оргилуур бүхий хөшөө.
Монгол-Турк улсуудын ард түмний найрамдалт харилцааг бэлгэдсэн энэ хөшөөг өнгөрсөн жил барьжээ. Хөшөөний тухай товчхон танилцуулахад Исламын шашны Суфи урсгалын даяанчдыг “Дервишүүд” хэмээн нэрлэдэг аж.
Дервишүүдийн хувьд бурхантай холбогдох арга нь эргэлдэн бүжих бөгөөд XIII зуунд Перст анх үүсчээ. Суфи урсгал нь анх зүрх сэтгэлийн ариусалд хүргэх Исламын нэг урсгал хэлбэрээр үүссэн юм.
Энэ урсгалд чи Аллахыг харж чадахгүй байгаа ч гэсэн түүнийг харж байгаа мэт чин сэтгэлээсээ итгэх. Чи түүнийг харахгүй байгаа ч Аллах чамайг харж байгаа гэж сургадаг аж.