1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга, Английн Премьер Лигийн хоёр удаагийн аварга Робер Пирес.
Нэгэн цагт дэлхийн шилдгүүдтэй, Тьерри Анри, Зинедин Зидан, Патрик Виейра, Давид Трезеге, Дэннис Бергкамп нартай мөр зэрэгцэн тоглож явсан Францын шилдэг хөлбөмбөгчин манай улсад хүрэлцэн ирлээ.
Франц-Монгол улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Францын ахмадын “Varieties Club de France” клубын хамт манай улсад зочлон нөхөрсөг тоглолт хийсэн билээ.
Тоглолтын өмнө GoGo news agency-д зориулан цаг гаргаж өгснөөр Франц хөлбөмбөгчинтэй цөөн хором ярилцах боломж тохиосон.
Энэхүү боломжийг олгосон Монголын Хөлбөмбөгийн холбооны хамт олонд талархснаа илэрхийлье. Ингээд та бүхэнд Робер Пирестэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Юун түрүүнд танд энэ өдрийн мэнд хүргэе. Монголд ирсэн анхны сэтгэгдэл ямар байна вэ?
Баярлалаа. Үнэхээр сайхан байна. Шуудхан хэлэхэд Монголд ирсэндээ маш их баяртай байна.
-Ярилцлагаа таны тоглож байсан клубуудын тухай сэдвээр эхэлье гэж бодсон юм. Монголд таныг маш олон хөлбөмбөг сонирхогчид Арсенал, Вильярреал клубуудэд тоглож байснаар тань сайн мэднэ. Харин та мэргэжлийн тамирчны гараагаа Мец клубээс эхэлж байсан.
-Юуны өмнө миний фенүүд Монголд байдагт маш их баяртай байна. Намайг дэмжиж байдаг та бүхэнд баярлалаа. Тэгэхээр, ямар нэгэн карьер гэдэг бол эхлэлтэй байдаг. Миний карьерын эхлэл Мец клубтэй салшгүй холбоотой. Анх тэндхийн академид тоглон улмаар үндсэн багт нь таван улирлыг өнгөрүүлсэн дээ.
-1998 онд Мецийг орхин Марселлийн эгнээнд нэгдэж байсан. Марсельд өнгөрүүлсэн он цаг ямар байсан бэ?
-Тиймээ. Марсель бол Францын хамгийн шилдэг багуудын нэг. Том багт тоглоно гэдэг нэр төрийн хэрэг. Мэдээж хөлбөмбөгчний хувьд би амжилтаа ахиулахын тулд том багуудад тоглох хэрэгтэй. Тиймдээ ч Марсельд очсон. Тэнд хоёр улирал тоглосон.
-2000 онд та Арсеналд очсон. Тухайн үед Английн багаас ч том багууд таныг сонирхож байсан. Яагаад Арсеналыг сонгосон юм?
-Тухайн үед Арсеналаас гадна Реал Мадрид, Ювентус багууд санал тавьж байсан юм. Сонголт хийхэд маш хэцүү байсан. Арсеналын менежер нь Арсен Венгер, Франц хүн байсан болохоор Премьер лигт тоглохоор шийдсэн юм. Арсен Венгер намайг чиглүүлж өгсөн гэхүү дээ.
-Хувь хүнийхээ хувьд Арсен Венгер ямар хүн бэ?
-Дасгалжуулагчийн хувиар түүнийг ямар хүн бэ гэдгийг хүн бүр, дэлхий даяар мэднэ. Харин хувь хүнийнх нь хувьд би үнэлэхдээ, тэр тоглогчиддоо асар их итгэл хүлээлгэдэг, итгэж чаддаг тийм хүн байдаг. Тэр бол жентлемен.
-Арсеналд тоглох хугацаандаа та Тьерри Анри, Патрик Виейра, Дэннис Бергкамп нартай мөр зэрэгцэн тоглож байсан. Дэлхийн шилдгүүдтэй хамт тоглох ямар байдаг байсан бэ?
-Нэр төрийн хэрэг. Томчуудтай хамт тоглоно гэдэг амьдралд олдох том завшаан. Өдөр болгон Тьерри Анри, Деннис Бергкамп, Патрик Виейра, Фредди Юнгберг зэрэг тоглогчидтой хамт бэлтгэл хийнэ гэдэг өсөн дэвжих, ур чадвараа сайжруулахад маань маш ихээр нөлөөлсөн. Ховорхон завшаан. Хором бүхэн надад үнэ цэнэтэй байлаа.
-2003/2004 оны улиралд Арсенал нэг ч хожигдолгүй лигийн аварга болж байсан. Английн Премьер лигийн түүхэн дэх анхны тохиолдол.
-Тиймээ. Тэр үед баг их хүчтэй байснаас гадна дасгалжуулагчийн тактик, ур ухааны хүч үнэхээр гайхалтай байсан. Бид нар ялагдашгүй баг байсан юм. “Unbeaten”.
-Аваргуудын лигийн тоглолтонд оролцоно гэдэг ямар байдаг байсан бэ?
Аваргуудын лиг гэдэг бол тоглогчийн хувьд, багийн хувьд, бас хөгжөөн дэмжигчдийн хувьд хамгийн чухал тэмцээн. Энэ тэмцээнд хожихын төлөө л тоглодог. 2006 онд шигшээд шалгарчихаад, Барселонад хожигдсондоо их харамсдаг.
-2006 оны финалд та эхний үед сэлгээнд суудаг. Тэр үед ямар мэдрэмж төрж байв?
-Миний хувьд их онцгүй дурсамж л даа /инээв/. Леманн улаан хуудас авч талбайг чөлөөлөөд, би Альминуягаар сэлгэгдсэн юм. 20 дахь минут орчим л болж байсан байх. Тэр үед миний хувьд болоод багийн хувьд их хүнд байсан. Тэр орой хамгийн онцгүй дурсамжуудын маань нэг.
-Тэр зун та Арсеналыг орхисон. Лондонд үлдэх боломж байгаагүй юм уу. Яагаад Вильярреалд очсон юм бэ?
-Шийдвэр гаргахад их хүнд байсан. Яагаад ийм шийдвэр гаргах болсон бэ гэхээр би өөрийгөө сорьж, өөр лигт тоглож үзэхийг хүсэж байсан юм. Би Францын лигт тоглож байлаа. Английн лигт тоглож байлаа. Тийм болохоор Испанид тоглож үзье гэж шийдсэн юм. Тэгээд л Вильярреалд очсон доо.
-Таны хувьд Английн Премьер лиг, Испанийн Ла лиг хоёрын алинд нь тоглох сайхан байв. Аль лиг нь илүү санагдсан бэ?
-Мэдээж ялгаатай лигүүд. Английн лиг илүү физилогийн, биеийн хүчний тоглолттой. Харин Испанийн лиг илүү техниктэй тоглолт үзүүлдэг. Миний хувьд Англид тоглох сайхан байсан.
-Үргэлжлүүлээд шигшээ багт тоглож байсан тухай тань ярилцья. Та 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга. Гайхалтай амжилтын эзэн.
-Тиймээ /инээв/. Хүн бүхний хувьд эх орныхоо төлөө, шигшээ багийнхаа тоглоно гэдэг маш том нэр хүнд, бахархал. Шигшээ багт хамгийн шилдгүүд л дуудагддаг шүү дээ. Их бахархал.
-Дэлхий болон Европын аварга болох мөч ямар байсан бэ. Онцгойлон 1998 онд хүчирхэг Бразилийн шигшээ 3-0 харьцаатай буулган авч дэлхийн аварга болж байсан.
-Тухайн үед тэмцээний фаворит баг нь Бразилчууд байсан юм. Маш том, аварга багийн эсрэг тоглоно гэдэг утгаараа сэтгэл хөөрөл, айдас аль аль нь мэдрэгдэж байлаа. Хамгийн гоё нь дэлхийн аварга болчихоод цомоо өргөх агшин байсан.
-Дараа нь, 2000 онд Европын аварга болсон. Хоёр том тэмцээнд дараалан түрүүлсэн. 2000 оны Европын аваргын тухайд?
-Дэлхийн аварга болчихоод дараа нь Европын аварга болно гэдэг бол үнэхээр гайхалтай зүйл. Францчууд одоо болтол энэ гайхалтай мөчийг ярьж, дурсч байдаг. Миний хувьд эх орныхүү төлөө маш том тэмцээнд оролцож байхад үнэхээр гайхалтай байсан. Тухайн тэмцээнд “алтан гоол”-оор хожил байгуулсан мөчүүд сэтгэл хөдлөлийг маань дээд цэгт нь хүргэж байсан даа.
-Шигшээ багийн анд Зинедин Зиданы тухайд?
-Дэлхийн шилдгүүдийн нэг. Маш том тоглогч. Францад хоёр том тоглогч байдаг. Мишель Платини, Зинедин Зидан. Тэр гайхалтай тоглогчоос гадна, их энгийн хүн. Би Зидантай мөр зэрэгцэн, хамт тоглож байсандаа маш их баяртай байхаас гадна нэр төрийн хэрэг гэж боддог.
-Та хүүхэд байхдаа ямар тоглогчийг шүтдэг байсан бэ?
-Мишель Платини. Түүнийг шүтэж өссөн дөө. Би чинь Франц хүн шүү дээ. Тийм болохоор Франц тоглогчоо л шүтнэ /инээв/.
-Цаг гарган бидэнтэй ярилцсан тань маш их баярлалаа.
Баярлалаа. Ярилцахад их таатай байлаа.