Нийтээр амрах тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдөр буюу нийт тав хоног амрахаар заасан.
Энэ жилийн тухайд долдугаар сарын 16, 17-ны өдөр пүрэв, баасан гариг тохиож байгаа тул баяраар тус долоо хоногийг дуустал амарч, пүрэв, баасан гарагийн ажлыг өмнөх долоо хоногийн бямба, ням гаригт шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцсэн ч дараагийн долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэхээр хойшлуулсан билээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болох бөгөөд өнөөдрийн хурлаар энэ асуудлыг шийдэх юм. Ийм шийдвэр гарвал наадмаар долдугаар сарын 11-нээс эхлэн 19-нийг хүртэл ес хоног амарна.
Үндэсний портал GoGo.mn сайт уншигчдынхаа дунд “Та наадмаар ес хоног амрахыг дэмжиж байна уу?” гэсэн санал асуулгыг энэ сарын 25-ны пүрэв гаригаас эхлэн ням гаригийг хүртэл дөрвөн өдөр явуулахад 6100 хүн саналаа өгснөөс 85 хувь нь наадмаар ес хоног амрахыг дэмжсэн байна.
Та санал асуулгын дүнг графикаас харна уу.