Нийслэлийн Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэх дунд багтаамжийн автобусны тендерт шалгарсан Hyundai County загварын 30ш автобуснуудыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнгөрөгч амралтын өдөр амжилттай болж өнгөрлөө.
Тус ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Тээврийн Газрын Орлогч дарга О.Түшиг, Захиргаа удирдлагын хэлтсийн Дарга Ж.Сэрээтэр, Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-н Дарга Ц.Одонтунгалаг, Хьюндай Моторс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баясгалан зэрэг албаны хүмүүс оролцсон бөгөөд “Монгол орны цаг агаар, дэд бүтэц, нийтийн тээврийн үйлчилгээний онцлогт тохируулж үйлдвэрлэгдсэн, олон улсын стандартын дагуу зорчигч болон жолоочийн аюулгүй байдал, тав тухыг бүрэн хангах, тулгуур эрхтэний бэрхшээлтай иргэд зорчих боломж бүрдсэн дунд багтаамжийн автобуснуудаар нийтийн тээврийн парк шинэчлэл хийгдэж байгааг онцлон тэмдэглэж байлаа.
Эдгээр Hyundai County автобус нь 2015 оны шинэчлэгдсэн загвар бөгөөд 19 хүний суудалтай, нийт 35 хүний багтаамжтай, 2 хаалгатай, урдаа байрлалтай Евро 3 стандартын 140 морины хүчтэй хөдөлгүүр бүхий 5 шатлалтай хурдны хайрцагтай, үндсэн бат бөх рам дээр суурилуулагдсан кузовтой, даацын дугуйтай, давхар шилтэй, нэмэлт түлшний халаагууртай, 2 жил буюу 50,000 км баталгаатай зэрэг нь манай орны цаг уурын ялангуяа өвлийн улиралд нийтийн тээврийн хэрэгсэлийн цонх цантаж зорчигчийн харах хэсэг болон хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтой аюул учруулах эрсдлээс сэргийлсэн, тоосжилт ихтэй, зам муутай нөхцөлд зохицсон, зорчигчийн багтаамж нэмэгдэж, зорчиход тав тухтай болж ашиглалтын хугацаа урт, ашиглалтын зардал багассан, хот орчмын болон зуслангийн үйлчилгээнд ашиглахад нэн тохиромжтой автобус юм.
Хамгийн гол нь манай нийтийн тээврийн хэрэгслүүдэд байхгүй нэгэн шинэ зүйл нь тулгуур эрхтэний хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц гарцын системийг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой.
Эдгээр Hyundai County автобусыг хүлээлгэн өгч буй Хьюндай Моторс Монгол ХХК нь дэлхийн топ автомашин үйлдвэрлэгчдийн нэг “HYUNDAI MOTOR” компанийн монгол дахь албан ёсны дистрибьютор бөгөөд Монгол орны эрс тэс уур амьсгал, нөхцөл байдалд тусгайлан тохируулж сайжруулсан бага, дунд, том оврын ачааны автомашинууд, эдгээр автомашины шасси дээр суурилсан төрөл бүрийн тусгай зориулалтын тоноглолууд, хотын болон хот хоорондын нийтийн тээврийн, жуулчны зориулалттай автобуснуудыг баталгаат хугацааны нөхцөлтэй худалдаалахын зэрэгцээ борлуулалтын дараах техникийн үйлчилгээ, засварыг үзүүлэх , чанартай баталгаатай сэлбэг хэрэгслээр ханган нийлүүлэх, жолооч засварчдад зориулсан мэргэшүүлэх, сертификаттай сургалт явуулдаг юм.