Гурван жилийн өмнө үүдээ нээж байсан "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" өнөөдөр үнэнхүү олон хүний хөлийн газар болжээ. Шарилж битүү ургасан байсан тэр талбай өнөөдөр зүлэг ногоо ургаж, мод буттай болоод хүүхэд тоглох талбай, хосууд зугаалах замтай болсон.
Оройн цагаар машин зам нь түгжирч, хотынхон тэр аяараа цугладаг болсон энэ газарт өглөө эрт ямар байдгийг сонирхохоор үүрийн зургаан цагт очлоо. Гэтэл оройноос нэг их ялгаагүй аж.
Машин зам нь түгжрэхгүйг эс тооцвол энд олон хүн байв. Учир нь үүрийн тав, зургаан цагаас эхлээд хүмүүс нааш ирдэг юм байна. Дугуй унах нэг нь унаж, гүйх нэг нь гүйж, алхах нэг нь алхаж, хүмүүс бүгд л дор бүрнээ дасгал хийцгээнэ.