Уламжлалт
анагаах ухааны хувьд зөв хооллолт гэж юу вэ?
Эрүүл хүнс, аюулгүй хүнс гэдэг асуудал ихээр яригдах
болсон. Ер нь бол Монголчууд эрт дээр Хүннүгийн үе эзэн Чингэс гүрний үед идээ
ундааг зөв хэрэглэх, зөв боловсруулах, хадгалах зэрэг бүх л эрүүл байх орчин
нөхцөлийг бүрдүүлэх үүднээс эрдэмтэн судлаачид, мөн тэр үеийн алдартай эмч домч
нар хооллолтын тухай бичиж ирсэн. Зөв хооллолтын тухай хамгийн анхны зохиол бол
1206 онд бичигдэж байсан "Идээ ундааны товч" ном. Энэ судрын ач
холбогдол нь гэвэл ерөөсөө л зөв хооллох. Тэр дотроо аюулгүй цэвэр хүнсний
бүтээгдэхүүнийг яаж хэрэглэх вэ гэдэгт байдаг. Өнөөдөр дэлхий нийтэд химийн
бүтээгдэхүүнээр боловсруулсан хоол унд их гарч байгаагаас түүнийг эрүүл
баталгаатай байна гэж хэлэх боломжгүй юм. Монголчууд яагаад эрүүл чийрэг байсан
гэвэл байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг цаг улиралд нь зохицуулж хэрхэн яаж
хэрэглэж ирсэнтэй холбоотой. Монгол улс эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн
улиралтай учраас их онцлогтой. Үүнийгээ дагаад бие организмын доторх бодисын
солилцоо нь тухайн улиралтай болон хувь хүний онцлогтой хамааралтай. Өөрөөр хэлбэл
уламжлалт анагаах ухаанд хий шар бадгана гэж байдаг. Тэгэхээр тэр хий шар
бадганы аль хэлбэр нь давамгай үед ямар төрлийн хоол идэх, өөх тос, сахар идэх
үү эсвэл шимтэй илчлэг хоол идэх үү, түүн дээр нь халуун ногоо, давс алиныг нь
хийхэв гээд янз бүрийн идээ будааг өвчиний мөн чанартай болон тухайн хүний мөн
чанартай нь уялдуулж хэрэглэдэг.
Улирлаар
зохицуулж иддэг талаар тодруулбал...
Жишээ нь борц байна. Борцыг намрын улиралд шим тэжээл нь
бүрэлдсэн ямаа, үнээний махаар голчлон хийдэг. Учир нь хаврын улиралд элэгний
судал тэлдэг. Элэгний судал тэлэхэд бие махбодид халуун чанар их давамгайлдаг учир
тэр халуун чанарыг дарахын тулд ямаа, үнээний сэрүүн чанартай махбодиор идээ
ундаагаа хэрэглэдэг. Ингэхээр хавар элэгтэй холбоотой өвчин эмгэг үүсэх нь
бага, мөн архагжих хугацаа нь богиносдог. Тиймээс тэр идээ ундааг улиралдаа
зохицуулж хэрэглэх гэдэг маш их хэрэгтэй. Зуны гурван сард цагаан идээ
хэрэглэдэг. Тэр дотроо аарц тараг ээзгий ээдэм сүү. Энэ юу гэж хэлж байна гэхээр
зуны цагт зүрхний үйл ажиллагаа, гал махбоди давамгай болчихдог. Тиймээс тэр
халуун чанартай гал махбодыг дарахын тулд нөгөө сэрүүн ундааг хэрэглэдэг байна.
Энэ нь тэр цагаан идээ байдаг. Нөгөө талаар цагаан идээг хүүхэд, идэр дунд нас
хөгшчүүд гээд тодорхой хөгжлийн үе шатанд хэрэглэдэг. Жишээлбэл бага насны хүүхдэд
хамгийн гол нь тараг их өгдөг. Тараг хэрэглэхээр ходоодонд өнгөр сайн тогтдог.
Иймээс хүүхдийн хоол боловсруулалт хэвийн явагдаж ходоод гэдэсний хямрал гэдэг
зүйл байхгүй болчихдог. Гэтэл одоо манайд хотжилт ихсээд долоон сарын сүүл
найман сард суулгалт өвчин их элбэг гардаг болсон. Тиймээс үүнээс сэргийлээд
монголчууд тараг элбэг хэрэглэх хэрэгтэй. Ингэвэл хоол боловсруулах үйл ажиллагаа
бодисын солилцооны эмгэг жам арилахад нөлөөлдөг. Сая архины хордлогын тухай
зөндөө ярилаа. Гэтэл монголчууд сүү цагаан идээгээрээ дамжуулж, өөрөөр хэлбэл
айргаараа дамжуулан спиртийн төрлийн зүйлийг бие организмдаа зөв хэмжээгээр
авдаг байсан. Тэгэхээр спиртийн төрлийг хэзээ авдаг байсан гэвэл намрын
улиралд, тодорхой хугацаанд өөрөөр хэлбэл охь шим бүрдсэн үедээ исгэлэн, архины
спиртийн төрлийн идээг хэрэглэдэг байсан. Түүнээс биш байнга, тогтмол хэрэглэдэг
байсан юм биш.
Амтлаг, амттай идээ ундааг удаан хэрэглэх юм бол ялангуяа хэт их таргалдаг. Үүнийг монгол үгээр хэлбэл бадган арвидах, бадганы өвчин гэдэг. Тэгэхээр амтлаг идээ ундааг хэдийд хэрэглэх вэ гэдэг асуудал гараад ирж байгаа юм. Энэ амтлаг идээ ундааг Монголчууд идэш гэдэг зүйлээрээ дамжуулаад өвлийн улиралд л хэрэглэдэг байсан. Хонины махаараа тэтгэж байж тэр өвлийн тэсгэм хүйтнийг давдаг. Ингэж гэмээн биеийн дотоод хямрал, бодисын солилцоог зөв гольдролоор авч гардаг байсан. Тэгэхээр энэ бүгд хоорондоо уялдаа холбоотой. Эрүүл байх нь орчны нөхцөл байдлаас хамааралтай байдаг.
Та сая
Монголчууд улирлаар хоолоо зохицуулж иддэг байсан талаар ярьлаа. Тэгвэл өдөрт
хоолоо яаж зохицуулж идэх ёстой вэ?
Ер нь бол Монголчууд гурван янзаар хоолоо иддэг байсан.
Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг нөхөртөө, оройн хоолоо дайсандаа гэж юу
гэсэн үг вэ гэхээр хооллолтоос үүдэж биеийн дотор өвчин үүсдэг. Манайд хотжилт
үүсч эхлэх үеэс зөв хооллолт гэдэг зүйл байхгүй болсон. Одоо ч хүртэл тийм
байгаа. Манайхан өглөө санд мэнд ажилдаа гараад, өдөр зав гарвал нэг хөнгөхөн
шиг хоол идээд, орой гэртээ ядарч ирээд хөнгөн хүнд бүх хоолоо нэг дор идчихдэг.
Энэ чинь юу гэхээр эцсийн эцэст өөртөө өвчин үүсгэх нөхцөлийг бэлдээд байгаа
байхгүй юу. Дайсандаа гэдэг утгаараа биш биеийн дотор өвчин үүсэх тэр боломж нь
оройн хоолонд байдаг гэсэн үг л дээ. Оройн хоол хэт их ачаалал өгдөг учраас
тайван амарч чаддаггүй, бодисын солилцоонууд зөв гольдролоор явдаггүй. Үүнээс
болж суурь өвчин үүсэх замнал нь бүрддэг. Хэрвээ суурь өвчтэй хүн байх юм бол
эргээд тэр нь давтамж үүсэх боломжтой зэрэг сөрөг дагаварууд байдаг. Үндсэндээ
аль болох бодисын солилцоог зөв тэтгэдэг, бие организмд амархан шимэгддэг ийм
идээ ундааг л орой хэрэглэх ёстой. Манайхан орой очоод хүнд хоолоо идээд
учиргүй таргаа уугаад байдаг. Тэгэхээр нэг зэрэг эсрэг заалттай, эсрэг үйлдэлтэй
хоол идээд байгаа учраас өвчин үүсэх шалтгаан болдог.
Унтахын өмнө
тараг сүү уувал сайн гэдэг шүү дээ?
Бодисын солилцоо, таван цул зургаан сав эрхтнээсээ аваад
үзвэл энэ өөр зүйл. Манай монголчууд таргийг ихэвчлэн нойр хүргэдэг
тайвшруулдаг гэж ойлгодог. Гэтэл таргийг унатахын өмнө уух биш юм. Тараг чинь
өөрөө бүх бодисын солилцооны төгсгөлд хурааж өгч байдаг. Монголчууд унтахаасаа
өмнө оройн хоолондоо хэт их мах идээд тэр нь боловсорч гүйцээгүй байхад араас
нь тараг хэрэглэдэг. Ингэхээр тэр нь бодисын солилцооны хямрал үүсгэдэг. Гэтэл
Монгол ёсонд хэзээ ч чанасан махны араас сүүтэй цай уудаггүй байсан. Сүүлийн
үед л харин махыг сүүтэй цайгаар даруулж байна. Жишээ нь Чингэсийн үед ангийн
мах идэж, харзны ус ууж байсан байдаг. Тэгэхээр тэр ус гэдэг зүйл маань хүний
хоолны шингэцэнд их дэм болдог. Махан зүйл дээр сүүтэй зүйл уухаар мах маань
сүүтэйгээ зохицохгүй учраас сүү маань гашилаад тэрнээсээ үүдэн ходоодны салстын
өвчин үүсэх урхаг бий болгож байгаа юм.
Мах сүү хоёрыг
хол ьж хэрэглэдэггүй гэлээ. Гэтэл Монголчууд банштай цай уудаг шүү дээ. Энэ
талаар...
Тэр банштай цайг хэдийд уудаг, хэдийд хэрэглэдэг вэ
гэдгээсээ хамаарна. Монголчууд ядаргаа тайлахад долоон банштай цай сайн гэж
ярьдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр банштай цайг яаж боловсруулсан гэдгээс их
хамаарна. Уламжлалт аргаараа шар тосонд хайрч, дээрээс нь баншаа хийгээд чанаж
иднэ гэдэг чинь бадган хий гэдэг зүйлийг дарж байгаа юм. Тийм болохоор ядаргааг
дарахын тулд банштай цайг хаврын улиралд хэрэглэдэг. Гэхдээ оройд хэрэглэдэггүй.
Өглөө юмуу өдөр хэрэглэдэг. Орой яагаад хоол иддэггүй гэхээр оройд хамгийн их
ачаалал авч хамгийн их ядарсан байдаг эрхтэн бол элэг, цөс, нойр булчирхай
байдаг. Ийм учраас хурдан шингэдэг хөнгөн чанарын хоол идэж, хөнгөн чанарын
идээ ундаа хэрэглэж байх ёстой. Ингэвэл хоол боловсруулах эрхтнүүдийн үйл
ажиллагаа тогтвортой байж, бодисын солилцоо хэвийн явагддаг. Үнэндээ хүнд
хэлбэрийн хоол иднэ гэдэг чинь, хүн гүйж гүйж ядраад ирчихээд дахиад ачаалал
өгөөд гүйвэл улам сульдана шүү дээ. Ингэхээр л нөгөө бодисын солилцоо зөв
явагдахгүйгээс болж хямрал их гардаг.
Цаг зав муутай
хүмүүс өдрийн цагаар ямар хоол идвэл хамгийн тохиромжтой юм бол?
Аливаа нийгэм хүнээ эрүүл байлгахын тулд тогтсон цагийн
хувиар хийж, тогтсон хооллолтонд нь зөв анхаарах хэрэгтэй байдаг. Социалист
нийгмийн үед бүх албан байгууллагууд тогтсон цагт хоолонд орж, гимнастикаа
хийгээд алжаал тайлж байсан учраас зөв хооллолт явагддаг байсан. Одоо бол нэг
талаас зах зээлийн нийгэм, нөгөө талаас хүмүүсийн өөрийн амьжиргааны төвшингөөс
их шалтгаалж байна. Гурав дахь гадны хүчин зүйлүүд бол тухайн хоол хийж байгаа
байгууллагуудын эдийн засаг бизнесийн сонирхол байгаа юм. Жишээ нь их
сургуулиудын оюутаны гуанзны ашиг сонирхол юунд байна гэхээр хуушуур, бууз,
чанасан өндөг, гоймон зэрэг түргэн болох хоол байдаг. Номондоо бол энэ үед
хүмүүс хамгийн их шим тэжээлтэй хоолыг ахиухан хэмжээгээр идэх ёстой. Өдрийн
энэ үед хоол боловсруулах эрхтнүүд маань боловсруулах чадавхи сайтай байдаг.
Барууны орнуудад өдрийн хоолонд нэг хоёрдугаар хоолыг ахиухан хэрэглэдэг. Азийнхан
бол хамгийн их охь шимтэй, илчлэг калор сайтай хоол хүнсийг иддэг. Үүнийхээ
дараагаар тодорхой хугацаагаар алжаал тайлдаг ёстой. Манайхан өдрийн хоол
идсэний дараагаар нойр хүрдэг гэж ярьдаг шүү дээ. Энэ нь нөгөө өдрийн хоол
идсэний дараа амрах ёстойг хэлж байгаа юм. Яг энэ үед нь 5-20 минут тодорхой
хэмжээгээр алжаал тайлж амарч байх хэрэгтэй. Ингэх юм бол дараагаар нь
хөдөлмөрийн бүтээмж ихсэнэ. Хоёрдугаарт хүн өөрөө эрүүл байна. Зөв хооллолт зөв
шимэгдэлт маань эндээс нөлөөлж байдаг. Иргэддээ хандаж хэлэхэд хамгийн гол нь
оройн хоолоо зөв хэрэглэх. Ядахдаа өвлийн улиралд биеийн эсэргүүцэлийг
сайжруулах, ханиад томууг дарах зорилгоор тэр аарцаа буцалгаж уугаад, дээрээс
нь жаахан будаа хаяаж, тэгээд болж өгвөл ганц нэг жимс ногооны төрлүүдээс
хэрэглээд явчихвал нийгмийн аль ч бүлгийн хүмүүст эрүүл байх, зөв хооллох гарц
гараад ирж байгаа юм.
Цаг зав гаргаж
ярилцсанд баярлалаа.