Хоёр гурван машин ээлжлэн унаж, хэн нэгнүүдтэй "ажил" ярингаа хотын төвийн аль л үнэтэй, тансаг гэсэн газруудаар өдөр, оройн зоог барин, арьсан шар цүнхээ сугавчлангаа насандаа эртдэж сунасан цүдгэр гэдсээ цондойлгон, өөртөө их итгэлтэй албаны царай гарган явах нэгэн залууг мэдэх юм.
Ажлаасаа гарсан шалтгаанаа өөрөө бол "Аа, нэг жоохон юмнаас болоод авлигатай тэмцэхийнхэн шалгаж бариад новшроод байхаар нь ажлаа өгчихлөө" гэж тайлбарласан
Түүний нэрийг "Тэр" гээд нэрлэчихье. "Тэр"-ийг ямар хүн болохыг мэдэх хэмжээндээ уншигчдад хүргэе гэж бодлоо. Яагаад гэвэл...
"Тэр" намын гишүүн. Намын дэргэдэх залуучуудын байгууллагадаа их идэвхтэй, намынхаа ажилд дуртай, сонирхолтой ч гэмээр. Гэхдээ намынхаа үзэл баримтлал чиг баримжааг мэддэг эсэхэд нь эргэлздэг юм. Ярианаас нь л дүгнэхэд шүү дээ. Яагаад намд элссэнийг нь нэг удаа сонирхон асуухад, "Намд элсэхгүйгээр нам бараадахгүйгээр одоо ажил албатай явна гэдэг худлаа болсон шүү дээ" гэж билээ. Ажлаасаа яагаад "хусагдсанаа" цагаатган тайлбарлаж буй нь.
"Тэр" төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагад лав л арваад жил хурган дарга хийсэн юм даг. Төрийн нэр барьсан ажлаа хийхдээ "Тэр" эвтэйхэн сиймхий гаргаад хувийн хэвшлийнхнээс хөөрхөн хэдэн төгрөг салгачихдаг нь анзаарагддаг байв. Мэдээж мөнгө ургуулдаггүй л бол хэдэн зуугаар нь өдөрт цацаад байгаа мөнгө нь хаанаас гардаг байж таарах вэ. Ийм л бодлоор хардсан хэрэг. Дээрээс нь үзэл бодол, үг яриа нь нэг л тийм хийрхүү, чээжээ дэлдсэн...
Ажлаасаа гарсан шалтгаанаа мань хүн өөрөө бол "Аа, нэг жоохон юмнаас болоод авлигатай тэмцэхийнхэн шалгаж бариад новшроод байхаар нь ажлаа өгчихлөө" гэж тайлбарласан. Харин сонин хэвлэлээр авлигын хэргээр шалгуулж буй тухай мэдээлсэн.
Хуулийн байгууллагын шалгалтын хариу "Тэр"-ийг буруутай гэж лав гараагүй. Чимээгүй өнгөрснийг бодоход "Тэр" амжиж намын хөнжилд шургасантай нь холбоотой болж таарчихлаа.
"Тэр" намд очоод нэг их удалгүй намдаа менежер ч билүү нэг албан тушаал авсан. Сүүлд сонсоход, "Тэр"-ийг намдаа албан тушаалд очихоос өмнө намынх нь нэг төлгөн дарга "Тэр" намд нэг албан тушаалд очих гэж байгаа учир сайтуудаар гарсан шалгуулж барьсан тухай мэдээг нь устгуулмаар байна" гээд өөрийнхөө намын сэтгүүлчид мөнгө өгч "Тэр"-ийн намтрыг цахим ертөнцөд цэвэрлэх ажлыг зохион байгуулсан юм билээ.
"Тэр-ийг ямар хүн болохыг яагаад олон нийтэд хүргэе гэж бодсоноо тайлбарлах учиртай. Яагаад гэвэл түүний хэлсэн нэг үг... "Би намд, улстөрд эргэлт буцалтгүй орсон. Одоо биш гэхэд хэдэн жилийн дараа миний үе ирнэ. Хуулийн нэг байгууллагыг толгойлоод суух тийм л юмны хойноос явна. Албан тушаалыг гуйж биш гуядаж авна...". Түүний энэ үг, үзэл бодол... Хуулийн байгууллагын өндөр албыг удирдах хүмүүс ингэж төрдөг гэж үү. Иймээс л намын хөнжил нөмөрсөн "Тэр"-үүдийн үнэн дүр төрхийг уншигчдад хүргэе гэж бодсон.
Магадгүй "Тэр" аль нэг байгууллагад намын шугамаар томилогдож очоод ажлаа сайн хийж мэднэ л дээ. Гэхдээ төрийн мөнгийг хувийн халаасандаа шургуулахгүйгээр шударга ажиллаж огт чадахгүй. Наад зах нь өөр шиг нь замналаар намдаа "бойжсон" дүү нараа доороо авна.
Залуус яагаад улс төрд санаархдагийг энэ залуугийн явдал бүрэн гүйцэд харуулахгүй ч нэг жишээ нь. Өнөөдөр намын даргын таалалд нийцэж, түүнийхээ сүр хүчинд хуулийн хариуцлагаас мултарсныхаа өрийг "Тэр" цаашид, ирээдүйд төлсөөр л байх болно.
Өр төлөх мөнгөө хаанаас олно гээч. Ард түмний халааснаас, төрөөс авна. Дандаа хулгайлж авна. Монголын минь ирээдүй хойч үеийг авч явах хүмүүс их эртнээс ийм замаар бэлтгэгдэж байна гэдэг үнэхээр харамсалтай, эмгэнэлтэй...