Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ.
Тус хурлаар үндэсний бөхийн барилдааны зүүний магнайг хэн тэргүүлэхийг ярилцаж Үндсэний бөхийн салбар хорооны дарга, ХХАА-н дэд сайд Б.Батзоригт энэ асуудлыг шийдэх үүрэг өгчээ. Түүнээс энэ талаар тодрууллаа.
-Наадмаар зүүний магнайд дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь гарах вэ?
-Үндэсний их баяр наадмын тухай хуулиа баримтлан ажиллана. Хоёр дархан аваргын талаар хэвлэлээр бичигдээд байгаа болохоос одоогоор манай салбар хороонд хандсан зүйл алга. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж хоёр аваргад дархан аварга цолыг нөхөн олгосон. Ингэхдээ 08 дугаартай үнэмлэхийг А.Сүхбатад, 09 дугаарын үнэмлэхийг Г.Өсөхбаярт олгосон. Өнгөрсөн жил А.Сүхбат зүүний манлайд, Г.Өсөхбаяр барууны манлайд гарсан.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрмийн 3.5 дугаарт бүртгүүлсэн бөхчүүдийн цол болон амжилтаар нь эрэмбэлж, жагсаалтыг Монголын Үндэсний бөхийн холбоо гаргах бөгөөд энэ жагсаалтад ороогүй бөхчүүдийг барилдуулахгүй гэж заасан.
Тиймээс яг энэ дүрмээрээ л явна. Барилдаан болохоос долоо хоногийн өмнө бөхчүүдээ бүртгэж дуусаад эрэмбэлнэ. Одоо маргалдаад байгаа хоёр дархан аварга барилдах эсэх нь тодорхой болоогүй байна. Бөхчүүдийн бүртгэл дууссаны дараа эрэмбэлнэ.
-Яаж эрэмбэлнэ гэсэн үг вэ?
-Шадар сайд Үндэсний Бөхийн Холбоо нь хуулийн дагуу эрэмблэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Ёс зүйгүй байдал гаргавал бид хуулийн дагуу шийдвэрээ гаргана.
-Үндэсний бөхийн холбоо хуулийн дагуу шийдвэр гаргадаг. Гэтэл бөхчүүд дэвжээн дээр гарсан хойноо шийдвэрийг эсэргүүцэх тохиолдол гардаг. Ийм үед ямар зохицуулалт хийх бол?
-Төрийн наадамд бөхчүүд ёс зүйтэй байж төр түмэн олондоо хүндэтгэлтэй хандах ёстой. Манай салбар хорооноос бөхчүүдээ бүртгээд мандат олгоно. Мандатын ар талд Үндэсний их баяр наадмын тухай хууль, дүрмээ баримтлан барилдах тухай санамжийг хийж өгнө. Ямар нэгэн маргаан гарахаас сэргийлж салбар хорооны гишүүд засуулууд энгэрийн камертай ажиллана.
-Наадмаар Г.Өсөхбаяр, А.Сүхбат аваргаас том цолтой бөх зодогловол маргаан гарахгүй юм биш үү?
-Ер нь бол тийм. Гэхдээ наадмаар хэн хэн барилдахыг өнөөдөр хэн ч хэлж мэдэхгүй. Бүх зүйл бүртгэл дууссаны дараа тодорхой болно.