БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйрт чөлөөт бөхийн олон улсын тэмцээн зургадугаар сарын 27-28-нд болж БНХАУ, Монгол, ОХУ-ын Буриад улсын бөхчүүд өрсөлджээ.
Тус тэмцээнд манай улсаас 12 эрэгтэй, 10 эмэгтэй нийт 22 бөх барилджээ.
Эрэгтэй 65 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Батмагнай, 74 кг-д “Арслан” клубын тамирчин, ОУХМ Д.Гомбодорж, 86 кг-д “Аврагч” спорт клубын тамирчин, ОУХМ О.Үйтүмэн нар алтан медаль хүртжээ.
57 кг-д ”Гацуурт-Олимп” клубын тамирчин, ОУХМ С.Батболд мөнгө, 65 кг-д ”Харгант-Цамхаг” клубын тамирчин, ОУХМ Б.Нямдорж, 74 кг-д ”Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ П.Өнөрбат нар хүрэл медаль хүртэв.
Эмэгтэй 75 кг-д ”Хасу-Мегастарс” клубын тамирчин, ОУХМ А.Чанцалнямаа мөнгө, 63 кг-д ”Аварга” биеийн тамирын дээд сургуулийн тамирчин, ОУХМ О.Оюунтуяа хүрэл, 69 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Одончимэг нар хүрэл медаль хүртжээ.