УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачилсан галт зэвсгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Малчид малаа хамгаалах, иргэд ангийн зориулалтаар галт зэвсэг ашиглах зайлшгүй шаардлага бий. Харин галт зэвсгээ аюулгүй зохистой ашиглах талаар сургалт хэрэгтэй байна гэлээ.
Х.Тэмүүжин: Галт зэвсэг бол иргэний хувийн өмч. Тиймээс энэ хуулиар хувийн өмчид халдахгүй. Хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал, бүртгэлийг сайжруулах тал дээр хуулийн шинэчилсэн зохицуулалт үйлчилнэ. Мөн одоо шинээр галт зэвсэг авч байгаа хүнд цагдаагийн байгууллагаас сургалт зохион байгуулах ёстой.
Энэ сургалтыг мэргэжлийн төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж болно. Иргэд галт зэвсэг эзэмших нь спортыг дэмжихээс гадна улс орны үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд тустай. Харин гадаадын иргэн Монголд галт зэвсэг эзэмшихийг хориглоно гэв.
З.Энхболд: Тэгэхээр одоо бүртгэлтэй хэрэглэж байгаа автомат бууг хүлээн зөвшөөрнө. Үүнээс хойш ангийн зориулалтаар автомат буу худалдахыг хориглох юм байна.
Х.Тэмүүжин: Буугаа бүртгүүлээгүй иргэд бүртгүүлэх хэрэгтэй. Энэ хууль гарснаар өмнө нь буугаа бүртгүүлээгүй байсан гэж нөхөн төлбөр авахгүй, хаанаас авсан бэ гэх мэтийн тайлбар шаардахгүй, ямар нэг хариуцлага тооцохгүй. Гол нь буугаа бүртгүүлэх хэрэгтэй. Автомат буутай иргэд бүртгүүлэхдээ спорт сургалтын зориулалтаар бүртгүүлнэ гэлээ.
Гишүүд хууль санаачлагчид асуулт тавьж, хариулт авсны дараа Галт зэвсгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эсэх санал хураалт явуулахад байнгын хороодын гишүүдийн олонх нь дэмжлээ.