Хонконг Их Британийн дарангуйллаас гарсны 18 жилийн ойн баяр өндөр хамгаалалтан доор өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Учир нь энэ өдөр сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Хонконгийн туг болон засаг захиргааны дарга Лян Цэньиний хөргийг шатаажээ.
Чөлөөт сонгууль зохион байгуулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж магадгүй хэмээн өнөөдөр Хонконгод аюулгүй байдал сахиулахаар хэдэн зуун цагдаа гудамж талбайд гарсан юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд ардчилалыг дэмжигчид болон Бээжингийн бодлогыг дэмжигчдийн хооронд хэд хэдэн мөргөлдөөн гарсан байна.
Сануулахад Их Британийн дарлалд 156 жилийн турш байсан Хонконг 1997 оны долдугаар сарын 1-нд албан ёсоор Хятад улсын бүрэн дэмжлэгтэйгээр хараат бус болсноо зарласан юм. Үүнээс хойш Хонконг өөрийн Үндсэн хуулийнхаа дагуу шилжүүлгээс хойшхи 50 жилийн хугацаанд буюу доод тал нь 2047 он хүртэл Хятадаас хараат байдалтай байх ёстой гэсэн дүрмээр “Нэг улс-Хоёр систем” бодлогыг мөрдөх болсон билээ.
Өөрөөр хэлбэл Хятадын Засгийн газар нь Хонконгийн аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцаж, нөгөө талаас хуулийн систем, цагдаагийн алба, мөнгөн тэмдэгт, гаалийн болон цагаачлалыг бодлого зэрэг томоохон шийдвэр шаардсан үйл ажиллагаанд Хятад өөрийн төлөөлөгчөө оролцуулснаар энэ үйл ажиллагаа зохицуулагддаг.
Эх сурвалж: ИТАР ТАСС