Facebook-ийг үүсгэн байгуулагч, Марк Цукерберг нэг л өдөр хүмүүс өөрийн бодлыг, сэтгэл хөдлөлийг бусадтай технологиор дамжуулан хуваалцах болно гэв. Яг л та найзууд руугаа зураг илгээж, бичлэг хуваалцдагтай адилаар.
Би зүгээр л хангалттай их мөнгө олдог
Тэрээр “Дэлгэрэнгүй тайлбарлах юм бол, та толгойдоо нэг юм бодоход таны найз шууд ойлгох юм” гэжээ. Цукерберг өөрийн албан ёсны хуудас дээрээ өрнүүлсэн “Асуулт, Хариулт”-ын үеэр энэ тухай ярьсан аж.
Телепат үзэгдэл технологид нэвтэрч, Facebook-ийн хиймэл оюун ухааны судалгаа ямар байгаа тухай өгүүлж, нийгмийн сүлжээнд жинхэнэ нэрээ ашиглах бодлого болон “Poke” гэдэг сонголтын тухай хүртэл ярьжээ.
Huffington Post-ийг үүсгэн байгуулагч Арианна Хаффингтон түүнээс цахим сэтгүүлзүйн ирээдүйн тухай тодруулахад Цукерберг “Би цахим сэтгүүлзүйн ирээдүйг асар хурдацтай гэж л харж байна. Түүнчлэн VR зэрэг дэвшилтэт технологиудыг ч ашиглах нь мэдээж” гэсэн юм.
Oculus-ыг хоёр тэрбумаар худалдан авч VR технологийн хөгжлийг түргэсгэсэн тэрээр “Хамгийн чухал нь хэвлэл, мэдээллийн байгууллагууд аливаа мэдээллийг хамгийн хурдан, хамгийн олон хүнд л хүргэх ёстой шүү дээ. Гэхдээ одоогийн байдлаар яг бүрэн утгаар нь ингэж чадсан газар байхгүй байна” гэжээ.
Facebook-ийн хиймэл оюун ухааны судалгааны талаар Цукерберг компанийн хөгжүүлж байгаа технологи гэрэл зураг, дүрс бичлэгт гарч байгаа хүн, амьтан, эд зүйлс, газрыг таньж сурч байгаа гэсэн юм.
Учир нь хиймэл оюун ухааны систем гэдэг зарим талаараа хүнээс хэт давуу байх боломжтой. Наад зах нь харах, сонсох мэдрэмжийг нь хүнээс хол илүү болгож болно.
Түүнчлэн нэг хэрэглэгч түүнээс яагаад “Нэг ам. долларын цалинтай ажиллах шийдвэр гаргасан юм бэ?” хэмээхэд “Би зүгээр л хангалттай их мөнгө олдог болоод” гэж хариулжээ.
Харин Калифорни мужийн амбан захирагч асан Арнолд Шварцнегер хөдөлгөөний идэвхтэй байдаг эсэх талаар нь асуухад долоо хоногт гурван удаа нохойтойгоо хамт зугаалдаг гэсэн юм.
Мэдээж хэрэг Арнолдын хэлснээр “Хэнд ч дасгал хийх зав гардаг. Гэхдээ ерөнхийлөгч, Ромын Пап зэрэг алдартнууд яаж дасгал хийдэг тухай биш харин чи хэрхэн хөдөлгөөний идэвхтэй байдаг эсэхэд залуу үеийнхэн илүүтэй анхаарлаа хандуулах байх” гэсэн нь тун ч үнэн үг.
Хамгийн хөгжилтэй нь яагаад Facebook дээр “Poke” сонголтыг нэмсэн тухай асуухад Цукерберг “Тухайн үед их л дажгүй санаа юм шиг санагдсан” гэж хариулжээ.
Бүтэн цаг үргэлжилсэн “Асуулт, Хариулт”-ын эцэст нийт лайкны тоо 146,484 хүрч, сэтгэгдлийн тоо нь 41,000 давсан байв.