Энэ жил нийслэлд 340 гаруй мянган метр квадрат ногоон байгууламжийн талбайд зүлэг тарихаар төлөвлөжээ. Энэ ажил нэг сарын хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 95 хувьтай яваа аж.
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл нь нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан томоохон 21 гудамжид нийтийн үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж байна.
Цэцэрлэгжүүлэлтийн ажлыг долдугаар сарын 5-ны өдөр бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна. Харин усалгааг 12 машинаар өдөр, шөнийн ээлжээр 24 цагийн турш хийж байна.
Энхтайваны өргөн чөлөө, баруун дөрвөн замаас Х хороолол хүртэл авто зам дагуу бохирдсон хөрсийг сольж, Улаан ботуль хэмээх шинэ үрээр зүлэг тарьж байгаа нь энэ жил хэрэгжиж байгаа нэг шинэ ажил гэнэ. Ингэснээр хогийн ургамал байхгүй болж, зүлэгний ургалт хурдасч, насжилт уртасна гэж мэргэжлийн хүн хэлэв.
Өнөөдрийн байдлаар Тасганы овоо, Их Монголын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын ордон орчим газруудад ногоон байгууламжийн 100 гаруй цэцэрлэгчин ажиллаж байна.