Жил бүрийн долдугаар сарын 3-ны өдрийг “Олон улсын нийлэг уутнаас татгалзах өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Нийлэг уут байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой нь судалгаагаар нэгэнт тогтоогдсон юм. Ялангуяа хүнсний сав баглаа боодолд хэрэглэхээс олон улс оронд эрс татгалздаг.
Манай улс сүүлийн жилүүдэд нийлэг уутнаас татгалзах арга хэмжээ авч байна. Жишээ нь жил бүрийн үндэсний их баяр наадмаар хуушуурыг нийлэг, хальсан уутанд савлан худаалдаалахыг хориглож, хүнсний зориулалттай цаасан уут хэрэглэхийг “Монголын ногоон сав баглаа боодлын нийгэмлэг”-ээс шаардаж байна.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хуушуур худалдаалах иргэд, аж ахуй нэгжүүдэд зориулалтын цаасан уут хэрэглэх шаардлага тавьсан. Ингэхдээ хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор зөвхөн Хараагүйчүүдийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрт үйлдвэрлэсэн цаасан уутыг нийлүүлэх юм байна.
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны болон бүх дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсүүд энэ шийдвэрийг гаргажээ.