Монголын Олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын Жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Зохион байгуулах хорооны дарга Д.Дорлигжавын мэндчилгээг хүргэе.
Эрхэм зочид, тамирчид, шүүгчид, багш дасгалжуулагчид, үзэгчид ээ,
2016 оны Риогийн олимпын оноо цуглуулах "Чингис хаан" Гранпри тэмцээнийг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод гурав дахь удаагаа болох гэж байгаад баяртай байна. 30 гаруй орны 300 гаруй тамирчид энэхүү арга хэмжээнд оролцоно
Энэ дашрамд ОУЖБХ-ны ерөнхийлөгч, ноён Мариус Визер болон Олон улсын Жүдо бөхийн холбоонд энэхүү гайхалтай үйл ажиллагааг эх орондоо зохион байгуулах боломжийг Монголын Жүдо бөхийн холбоонд олгосонд талархаж байгаагаа илэрхийлье.
Миний бие Чингис Хаан Гранпри тэмцээнд оролцох шилдэг тамирчид нэр хүндтэйгээр, нөхөрсөг дотноор, хүч чадлаа сорьж, үзэгч олонд мартагдашгүй ялалтын мөчүүдийг харуулна гэдэгт итгэж байна.
Миний эх оронд тавтай морил. Баг, тамирчид, багш дасгалжуулагчид, шүүгчид болон Зохион байгуулагч нарт амжилт хүсье.
"Чингис хаан" Гранпри тэмцээний мэдээллийн спонсор GoGo news agency
"Чингис хаан" Гранпри тэмцээний мэдээллийг ЭНД-ээс үзнэ үү.