09.00 цагт эхлэхээр төлөвлөсөн УИХ-ын нэгдсэн хуралдаан 09.50-д эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын эхэнд “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ багтсан.
Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин танилцууллаа.
Түүний хэлснээр Оргил рашаан сувилал зэрэг төрийн өмчит олон ААН-ийг хувьчилна. Ингэхдээ тухайн компанийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх гэсэн шаардлагыг Оргил рашаан сувилал гэх мэт онцгой үүрэгтэй байгууллагад дагаж мөрдөх юм.
Хуралдаанд 42 гишүүн оролцож байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг батлах бөгөөд Засгийн газар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг боловсруулсан юм.
Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн зорилго нь төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой этгээдийн төрийн мэдлийн хувьцаа, хөрөнгийг хувьчлах замаар хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж, улмаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, хувьчлалаас орох орлогыг ашиглан тухайн компани, хуулийн этгээдийн техник, технологийг шинэчлэн сайжруулж, улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурийг бий болгоход оршино.