Боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалт энэ оны эхний таван сард 16.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Эдийн засгийн удаашралтай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүнээс бусад бүтээгдэхүүний борлуулалт буурчээ. Тухайлбал тамхины борлуулалт энэ оны эхний таван сард 15.7 хувиар буурч, 26.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн хувцас, нэхмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон борлуулалт аль аль нь буурсан болохыг статистик мэдээллээс харж болохоор байна.
Харин энэ онд Монголын анхны цаас дахин боловсруулах үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор цаас, цаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл бараг хоёр дахин нэмэгджээ. Өнгөрсөн оны эхний таван сард 1.7 тэрбумаар хэмжигдэж байсан цаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл энэ оны эхний таван сард гурван тэрбумд хүрч бараг хоёр дахин нэмэгдсэн байна.
Мөн арьс, ширэн бүтээгдэхүүний экспорт 47.4 хувиар нэмэгдэж, Монголын арьс, ширний гадаад зах зээл дэх эрэлт нэмэгдсэн нь салбарын үйлдвэрлэлд нөлөөлжээ. Тухайлбал "Адуу мал" брэндийг олон улсын зах зээлд гаргаад байгаа бол удахгүй "Дархан нэхий" компани Европын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэж байна. Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд МАК-ийн хийт бетоны үйлдвэр, "Эрдэнэт "үйлдвэрийн баяжуулах үйлдвэр, "Шарын гол" компанийн Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод байгаа юм.
Түүнчлэн хамгийн сүүлд Төв аймгийн Сэргэлэн суманд БНХАУ-ын Улааны цементийн үйлдвэрийн хөрөнгө оруулалттай "Мөнхийн Баян гал" компанийн жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийгээд байна. Харин "Монпилимент" группын "МонЦемент" төсөл энэ улиралд ашиглалтад орох хүлээлттэй байгаа юм.