Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Иргэдийн бүлгээс санаачлан, дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Шинэ тосгон ТББ хамтран 65 сая төгрөгийн төсөвтэй 3.8 км зам тавих ажил эхэллээ.
20 дугаар хороо буюу Гачууртын Шар хоолойн хөндий иргэдийн хамгийн их зорчдог, хөдөлгөөн ихтэй замтай. Тиймээс хорооны иргэдийн санаачилгаар Гачууртын автобусны эцсийн буудлаас Шар хоолойн хөндий рүү нийт 3.8 км замыг сайжруулсан шороон зам болгох ажлыг өнгөрсөн сарын 20-нд эхлүүлжээ.
Өчигдрийн байдлаар 1.4 км зам тавьсан бөгөөд үлдсэн 2.4 км замын шороог түрэх, дагтаршуулж байна хэмээн тус хорооны Засаг дарга Х.Цэдэнбал хэллээ. Мөн 20 дугаар хорооны иргэдийн бүлгийн ахлагч Д.Сайнцог зам тавих ажлыг наадмаас өмнө дуусгахаар төлөвлөснөө танилцуулж байв.